Тусгай үүргийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж буй бөгөөд БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дээрх онгоцоор өнөөдөр манай улсаас таван орны 261 зорчигч /Монгол-249, Солонгос-3, ОХУ-1, Франц Улс-5, Австрали-3 иргэн/ БНСУ-руу хөөрсөн.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл

Зочин [64.53.234.130] 2020-04-08 15:36:32

france-uud bolon gadniihniig zoohoo bolioch avchirsanaa ch juramlaj chadahgui baij Mongold haldvariin golomt uusgevdee Mongoliin UOK Tor Zasagaa!

zochin [89.135.198.32] 2020-04-13 03:55:18

manai ulsaas Sologos ruu gej bna shu dee. Yumaa dain unshaach

Зочин [202.9.46.135] 2020-04-08 14:38:04

зочин [66.181.191.196] 2020-04-08 13:17:23

одоо ингээд зогсоо,гадны оронд бгаа иргэдийг эчин сайдын яам хариуцаж иргэдэд хэрэгтэй тусламж дэмжлэгийг зг өгч байх болжээ,гадныхан монголд өвчин тээж авчираад эмнэлэг үйлчилгээ муу ядуу монгол оронд өвчин тархвал хэн ч яааж ч чадахгүй үхдэл цогцсоор дүүрч юуны магад,иймд эрүүл бгаа 3 сая хүнийхээ ами нас эрүүл мэндийн бодож агаарын хилээ хаа,гуйж бна,ямар ч эрсдэл ирэхыг хэн ч мэдэхгүй ээ,аймшиг ,аймшиг ,бас дахин аймшиг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.