“Эхийн алдар” I, II одонг 4.402 ээжид олгохоор тогтов

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулдаг билээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

БИ ЗОЧИН [66.181.168.81] 2020-04-10 16:00:13

ЭЭЖҮҮДДЭЭ ЭХЛЭЭД БАЯР ХҮРГЭЕ, ДАРАА НЬ МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ, ИХ НАЦАГДОРЖЫН ЕРӨӨЛИЙГ ДАВТАЯ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХҮН АМАА ӨСГӨХ БОДЛОГО БАРИХ ХЭРЭГТЭЙДЭЭ.ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЧҮҮДДЭЭ МӨНГӨ , ТУСЛАМЖ ХАЙРЛАХ БУЮУ БЭЛЭГЛЭХ ,ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДДЭЭ ОЛГОХ ТӨРӨХИЙН ӨМНӨХ, ТӨРХИЙН ХОЙНОХ/ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДДЭЭ ОЛГОХ МӨНГӨ ГЭХ МЭТ МИНИЙ АРД ТҮМЭН МЯНГА, МЯНГААР, БҮР ТЭР БУМААР ӨСӨХ БОЛТУГАЙ.ИХ МОНГОЛ УЛС ҮҮРД............

Зочин [202.131.244.210] 2020-04-10 14:21:32

бүүр олон үрс төрж монгол улс өнөр өтгөн болох болтугай /гэхдээ алдартай алдаргүй ээж гэж ялгахад дургүй ээ, 3 хүүхэдтэй алдаргүй ээж нь байна өө /

зочин [66.181.190.103] 2020-04-10 12:29:19

эх үрсийн баяраар ,эхчүүд хүүхдүүдээ баярлуулахадаа болгоомжтой сонор сэрэмжтэй баярлуулж үзээрэй дээ.цаана чини хадны мангаа халдварт өвчин гэдгийг мартаж болохгүй шүү.эхийн алдар одонгоо яааж тарааж өгөх гэж бна даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.