НОК: Тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж, олон нийтэд зарлах шаардлагатай

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нар санал хэлэв. Тэд хэлэхдээ, Зуслангийн болон аялал жуулчлалын ногоон бүсэд иргэд ууланд алхах, гэр бүлээр агаарт гарах нэрийдлээр гал алдах үзэгдэл цөөнгүй байгаа учраас ногоон бүсэд гарах асуудлыг түр хойшлуулах санал гаргаж байв.


Сэтгэгдэл

irgen [66.181.189.95] 2020-04-10 17:04:31

оюутны асуудал аль эрт 3 сард шийдэгдсэн байх ёстой. хэрвээ олон оюутан байгаа газар байгаа бол тэр газарт нь арга хэмжээ ав. Ер нь жаахан чанга байхгүй бол блохоо байлаа

ЗОЧИН [64.119.27.162] 2020-04-10 13:01:12

ЯМАР БАЛАЙ ЮМ БЭ. НААД ТУСГААРЛАЛТААС ГАРЧ БАГАА ЮМНУУДЫНХАА ХАЯГ УТСЫГ НЬ БААРАГГҮЙ БОЛГОЖ БАЙГААД ГАРГАА ЧЭЭ. ТҮЙМЭР ШИГ ТАРХВАЛ ХЭН ХАРИУЦАХ ЮМ ВЭ. ГАДНААС НААД КОРОНООДАА БИТГИЙ ЗӨӨГӨӨД БАЙГАА ЧЭЭ. ЭНДЭЭ БАЙГАА НЬ АЖИЛ АМЬДРАЛГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА Ш ДЭЭ.

Зочин [202.70.34.30] 2020-04-10 06:48:28

Улаанбаатар хотод хөдөөнөөс оюутнууд их ирсэн байна 5-10 аараа нийлж байр хөлслөөд бөөгнөрөл үүсгээд архидах бол энэүүхэнд байна,Эцэг эхдээ юу гэж худлаа хэлж ирсэнийг хэн мэдэхүү сургуулиуд оруулахгүй байгаа байх, ажилч олдохгүй шүү дээ ААНжүүд өөрсдийн ажилчидаа яая гэж байхад тиймээс эцэг эхчүүдэд нь оюутан хүүхдүүдээ татаж авахгүй бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэдэг ч юмуу 11 цагйн мэдээллээр хэд хэдэн удаа ТВээр ярьж хэлж өгөөчээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.