Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халдвар хамгааллын бодис авах нь бүү хэл хагас өлсгөлөнгийн байдалтай байна гэв

Aдмин / Нийгэм

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа “Ковид 19” вирусын нөлөө эдийн засгийн хор хохирлыг дагуулж эхлээд байгаа. Тэгвэл дээрх нөхцөл байдал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэд дахин хүнд тусч эхэлсэн талаар МХҮНХ, МХБИНХ, МХБИХ, ХБИ-ийн сургалт мэдээллийн төв болон Түгээмэл хөгжил төвүүд хамтран мэдээлэл хийлээ. Нийтээрээ хөл хорионд шилжсэн өнөөгийн нөхцөл Монгол улсад бүртгэлтэй 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай арга хэмжээтэй байх цаг үеийн шаардлага үүсгэж байгаа гэдгийг онцолсон юм.

ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ ХҮНДЭРЧ МАШ ХЭЦҮҮ ГЭСЭН ТҮВШИНД ОЧЛОО

Монголын хараагүйчдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл:Халамжийн тэтгэврээс өөр орлогогүй амьдралын нэн ядуу нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд халдвар хамгаалын бодис хэрэглэл авах нь бүү хэл хоол хүнсээ ч авч дөнгөхгүй нөхцөлд орж эхэлсэн. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 28 массажны төвд 300 гаруй хүн ажилладаг ч хөл хорионоос шалтгаалаад зогссон байна. Үүнээс үүдээд энэ хэмжээний иргэд нэмэлт орлогогүй болсон гэх зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам доройтож байна. Тиймээс эдгээр иргэд өрхүүдээс амьжиргаагаа залгуулахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг зөвхөн Улаанбаатар бус орон нутгаас ирүүлж байгаа. Энэ дагуу бид сард 200 мянган төгрөгийн тусламжийг хөл хорионы хугацаанд дээрх хөгжлийн бэрхшээлтэй иргэн айл өрхүүдэд үзүүлээч гэсэн хүсэлтийг салбарын сайдад хандан хүргүүлсэн ч одоогоор тодорхой хариу өгөөгүй.

БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДОЛ ҮҮСЭХЭД ХҮРЭЭД БАЙНА

Хөл хорионоос шалтгаалж зогссон байгаа боловсролын байгууллагууд цахим хэлбэрт шилжин сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь эдгээр иргэдэд аль ч талаараа хүртээмжгүй байна гэж тэд үзэж байна. БСШУЯ-наас явуулж байгаа цахим хичээлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын онцлогт нийцсэн, мэдээллийн хүртээмжтэй технологид суурилаагүй нь хичээлээс хоцрогдох цаашлаад завсардах байдалд оруулж байгаа.Бусад нэмэлт боловсролын үйлчилгээ ихэвчлэн цахим хэлбэрт суурилж явагдаж буй нь халамжаас өөр үндсэн орлогогүй байдаг дээрх иргэд дата болон техникийн наад захын бололцоонд боогдох нөхцлийг үүсгэснээр энэ жилийг хичээл завсардсантай адил байдлаар өнгөрөөж байна.

БИДЭНГҮЙГЭЭР БИДНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ

Монгол улсын их хурлаар хэлэлцэн батлах гэж байгаа цар тахлын эсрэг авах арга хэмжээний тухай нэг удаагийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ тэдэнд үзүүлэх дэмжлэг тусламжийн талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бодитойгоор ханган тодорхой тусгахыг тэд хүсч байна. НҮБ,ДЭМБ болон бусад ОУ-ын хүний эрхийн байгууллагуудын зүгээс цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал хандуулж шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнуудын ЗГ-уудад болон бусад холбогдох талуудад хандаж зөвлөмж уриалга мэдэгдэл гаргаад байгаа. Монгол улс ч дүн шинжилгээ хийх цаг ирсэн. Боловсрол эрүүл мэнд хүнсний хангамж яаралтай тусламжийн талаар төрөөс үзүүлэх аливаа төрлийн үйлчилгээ, тусламж дэмжлэг авах арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах, төрийн хамгаалалтын гадна үлдээхгүй байх үл хэрэгсэх байдалд хүргэхгүй байх гэж найдаж байна.

Монгол улсын засгийн газраас баталсан Алсын хараа 2050 хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тун өнгөц байдлаар тусгасан байгаа нь биднийг өнөө л халамжийн бодлогоос хэтрүүлж харахгүй байгаа мэтээр дүгнэхэд хүргэж байна. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаараа саналаа нэгтгэж боловсруулсан. Уг саналыг маань байгаагаар нь оруулаарай. Бид тансаг амьдрал хүсээгүй. Зүгээр л энэ нийгэмд та нартай адил ажиллахыг хүссэн шаардлагатай заалтаа тусгасан. Мөн шийдвэр гаргахдаа бидэнтэй хамтарч ажиллан санал сонс ” гэж уриалсан юм.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:58:52

wgebYq http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.25.133] 2020-04-25 01:58:05

ЕР НЬ ТЭГЭЭД КАПИТАЛИЗМЫГ СОНГООД 30 ЖИЛ ЯВСАН. ХАЛАИЖЛАГЧ БОДЛОГОТОЙ МАН-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ БҮТЭХГҮЙ ҮЛГЭР. АЛСЫН ХАРАА-50 Ч ГЭНЭ ҮҮ, ХЭН Ч ХАРЖ ОЛЖ УНШААГҮЙ ЗҮЙЛ. ТЭГЭЭД ТЭСЭХ НЬ ЖАМ, ШАЛГАРАЛААОАА ДАВЖ ҮЛДЭЭД ТЭСЭХГҮЙ НЬ ТЭГЭЭД ЯВНА ДАА. ТИЙМ Л ХАРГИС ТӨРТЭЙ ШҮҮ ДЭЭ БИД ЧИНЬ

Zochin [122.201.21.45] 2020-04-24 22:25:56

Uvchtei hund tuslaltsaa heregtei bna er ni niit ard tumnee 1 harj uzmeer ium

Zochin [172.58.45.136] 2020-04-24 20:33:52

Olsoh sain shaarnuud mine berhsheeltei buu hel asuudalgui n hurtel harangdaad baina ho. Talbai deer boslogo hiihgui yu tsagdaa ta nariin omnoos hodloh ch ugui zugeer haraal shees aldaal zugtaana

Зочин [66.181.161.106] 2020-04-24 11:28:55

Бас ч гэж халамжтай байгаа юм байна, захын хорооллын хүмүүс, хүүхдүүд юу идэжсууж байгаа болаа

Зочин [103.229.121.90] 2020-04-24 12:33:52

Нөгөө сайхан ардчилал гэдэг чинь энэ социалист нийгмийн үед ядуу хүн айл өрх байгаагүй бүгд ажилтай хоолтой байсан одоо захын хорооллын айлууд усаач авч чадахгүй байгаа байх.

зочин [139.5.217.206] 2020-04-24 10:42:26

үндсэн хуулиндаа ялгаварлан гадуурхаж болохгүй ээ гээд заачихсан.хөгжлийн бэрхшээлтэй хүндхэн өвчтэй халамжаас өөр орлого үгүй хүмүүсээ төр засаг ийм хүндхэн үед эхний ээлжинд эмнэлэг үйлчилгээ эм тариа хоол хүнс ахуйн хэрэгцээ хангах мөнгөн дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой.зарим улс орнууд авч эхэлсээн.халдвар өвчин эмгэгт энэ хүрээний хүмүүс дархлаа сайнгүй байдаг тулд эрдэлд орох ни хурдан байдаг тул төр засагт үгээ хэлж бгааг дэмжих хэрэгтэй.эрүүл саруул хүмүүс ни амид хүн аргатай аргалын гал цогтой учир ни олдох байх өө.

Z [98.169.40.24] 2020-04-24 16:07:22

Tiim shuu

Зочин [103.229.121.90] 2020-04-24 12:41:38

Үндсэн хууль гэдэг чинь зүгээр уриа.

Зочин [66.181.161.20] 2020-04-24 10:12:38

Ажилгүй нь битгий хэл ажилтай нь ч цалингийн зээлтэй чанга байхад аргагүй биз ...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.