"Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийг" тохиолдуулан виртуаль үзүүлэнг үзүүлнэ

Н.Баярмаа / Боловсрол

Жил бүрийн 5-р сарын 22-нд "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдөр" тохиодог бөгөөд энэ жил "Байгаль бидний шийдэл" уриан дор болж байна.

Их Британийн Засгийн Газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийн" талаар хэлэхдээ "Биологийн олон янз байдлыг хамгаалах нь тогтвортой хөгжлийг цогцлооход нэн чухал үүрэгтэй. Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл,амьд экосистемээс шууд хамааралтай. Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусын тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдэлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь чухал юм’’ хэмээн онцлов.

Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийг" тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуаль үзүүлэнг Шангри-Ла Моллд байрлуулна. Тус үзүүлэнгээр Монгол орны биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүд гарах аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.