Хогийн цэг болчихсон стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах арга хэмжээ авч байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөв болон 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх стандартын шаардлага хангаагүй хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгах, хотын стандартыг мөрдөж ажиллах шаардлагыг холбогдох албаны хүмүүс өглөө. Мөн стандартын шаардлага хангахгүй байгаа хашааг буулгах арга хэмжээг зохион байгууллаа.

ДӨРВӨН БАЙРШИЛ ДЭЭР ХАШАА БУУЛГАХ АЖЛЫГ ХИЙЖ, ГАЗРЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

image

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г Содбилэг: ”Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу манай байгууллага болон Хотын стандартын газар, Нийслэлийн газар зохион байгуулалт алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг байгуулагдаж, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс болон аж ахуйн нэгжийн хашаа, хайс дээр хяналт тавиад ажиллаж байна. Энэ ажил тавдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 48 байршил дээр шаардах хуудас өгч байна. Мөн мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэх хуудсыг тараасан. 20 хоногийн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж ажиллаж байна. Эдгээр 48 байршлаас одоогийн байдлаар дөрвөн байршил дээр хашаа буулгах ажлыг хийж, газрыг нь цэвэрлэж байна. Иргэд аж ахуйн нэгжүүд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна” гэлээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХАШАА СОЛЬЖ, САЙЖРУУЛАХ 48 БАЙРШИЛ БАЙГАА

image

Хотын стандартын орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Батчимэг: “Хашаа, хайс барьж буулгах, ашиглах журам өнгөрсөн 2019 онд гарсан байгаа. Энэхүү журамд 12 төрлийн зүйлийг тусгаж өгсөн. Хашаа хийц, материал нь ямар байх талаар норм стандартын эмхтгэлийг Хотын стандартын орчны аюулгүй байдлын газраас гаргасан. Үүнийгээ таниулж мөрдүүлэх ажлыг эхэлсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хашаа сольж, сайжруулах 48 байршил бий. Үүн дотор барилгын үйл ажиллагаа явуулахгүй хоёр, гурван жил болчихсон хашаанууд нэлээд байна. Мөн эзэн холбогдогчгүй газруудын эзэн холбогдогчийг нь олж, хашааг солиулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн дүүргийн газрын алба, МХЕГ, Хот байгуулалт хөгжлийн газар хамтарч ажиллаж байна. Ерөнхий үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа газрууд дотор стандартыг хангаж байгаа газрууд байна. Хангахгүй байгаа газар ч байна. Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд аюултай орчин үүсгэсэн, хогийн цэг болчихсон стандартын бус хашааг буулгах арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байсан хашааг буулгаж байна. Мөн “Арвин Хайрга Орд” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай хашааг стандартаа болгон өөрчилж байна. Цаашид хот, аж ахуйн нэгжүүд хамтраад хашаа, хайсны стандартыг мөрдүүлээд ажиллана. Ингэснээр хотын ажилгүй байдал хангагдаж, норм стандартын хэрэгжилт сайжирна. Энэ ажлыг сарын хугацаатай хэрэгжүүлнэ. Гэхдээ барилгын гадна хашааг зургаадугаар сарын 1-н гэхэд шинэчилсэн байх үүрэг даалгавартай байгаа. Хугацаа маш богино байгаа учраас хагас, бүтэнсайн өдрүүдэд ажиллаж байна” гэлээ.

ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ, ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэм: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хашаа хайс, нийтийн эзэмшлийн тохижилтын элементүүдийг засварлаж, хэвийн байдалд оруулах үүрэг даалгавар өгсөн. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер есөн дүүргийн хэмжээнд Хотын стандарт аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, МХЕГ, шугам сүлжээний байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт энэ сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.

Есөн дүүргийн хэмжээнд илэрсэн зөрчлийн дагуу газар дээр нь мэдэгдэх хуудсыг өгч байна. Мэдэгдэх хуудас 1-2 хоногийн хугацаатай байгаа. Заасан хугацаанд ажлын хэсгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн хашааг албадан буулгах ажлыг хийнэ. Албадан буулгах болон хашаа дотор байгаа хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж байгаа. Үүнээс гарсан зардлыг гэмт буруутай этгээдээс нэхнэ. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөл авч хашаа барьсан бол хашаагаа аюулгүй болгооч. Өнгө үзэмж, стандартад нийцүүлж, хотын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна. Барилгын зөвшөөрөл авсан гээд барилгаа барьж байгаа хэрнээ гадна талын хашаа нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь хотын өнгө үзэмжид нийцэхгүй. Үүнээс болж янз бүрийн эрсдэл дагуулдаг. Ажлын хэсгийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол барилга барих зөвшөөрөл, газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авна” гэв.


Сэтгэгдэл

purchase chloroquine [46.161.61.52] 2020-07-08 06:36:45

purchase chloroquine https://azhydroxychloroquine.com/

best place to buy generic viagra online [77.220.193.51] 2020-07-07 14:21:15

best place to buy generic viagra online http://viacheapusa.com/

canadian pharmacy online cialis generic [83.142.52.246] 2020-07-06 16:28:10

canadian pharmacy online cialis generic http://www.cialisles.com/

what does a generic cialis pill look like [193.203.11.147] 2020-07-05 14:11:37

what does a generic cialis pill look like https://www.wisig.org/

buy online cialis pharmacy 20mg [188.68.3.201] 2020-07-04 11:46:33

buy online cialis pharmacy 20mg https://www.wisig.org/

clomid at walmart [2.57.76.82] 2020-07-03 06:45:46

clomid at walmart https://salemeds24.wixsite.com/clomid

clomiphene citrate 50 mg coupon [83.142.55.236] 2020-07-03 04:27:42

clomiphene citrate 50 mg coupon https://salemeds24.wixsite.com/clomid

careprost vs latisse [185.88.100.144] 2020-06-30 10:36:37

careprost vs latisse https://www.jueriy.com/

viagra 100mg [212.60.20.249] 2020-06-28 18:08:46

viagra 100mg http://viacheapusa.com/

generic viagra pills online sale [45.10.166.14] 2020-06-27 13:42:47

generic viagra pills online sale http://viacheapusa.com/

http://www.vagragenericaar.org [45.140.207.123] 2020-06-25 19:31:00

http://www.vagragenericaar.org http://www.vagragenericaar.org/

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com [212.119.45.106] 2020-06-24 21:37:18

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com https://bimatoprostonline.confrancisyalgomas.com/

ACrapeCantani [104.238.39.8] 2020-06-22 14:45:21

<a href="https://cialisle.com/">buy cialis</a>

buy generic cialis [62.210.177.34] 2020-06-22 07:03:55

buy generic cialis http://buyscialisrx.com/

ACrapeCantani [104.238.39.8] 2020-06-17 09:17:50

<a href="https://cialisle.com/">buy cialis</a>

https://careprost.confrancisyalgomas.com [95.85.80.16] 2020-06-16 11:55:35

https://careprost.confrancisyalgomas.com https://careprost.confrancisyalgomas.com/

javzan [202.179.26.8] 2020-05-23 14:06:58

bayangol duurgiin 5,6-p horoonuudyn yalanguya dalan ,surguuli,tsetserleg dagasan grashuudiig buulgaachee odontuya zasag darga ajillaach

Зочин [202.55.191.40] 2020-05-23 16:53:19

Чамд гай болсон юм уу

Zochin [150.129.142.115] 2020-05-23 08:27:54

Хэдэн жилийн өмнө хашаа барихгүй бол хэн нэг чадал тэнхээтэй нь юм авчирч тавиад маргаан дэгдээдэг бол одоо тийм асуудал гайгүй болсон тул хашаа бараг л хэрэггүй болж байна. Нийгэм хөгжиж байгаа. Энэ талаас нь тайлбарлаж болохсон доо. Заавал хувь хүнийг буруутгаж гэв гэнэт мундаг улсууд болох юм


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.