Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины авто зогсоол барина

Aдмин / Нийслэл

Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд 15 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Тус зүйлийн жагсаалтад нэмэлтээр 18 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулахаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Тухайлбал, Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Наадамчдын гудамжтай холбох босоо тэнхлэгийн зам тавих, Нийтийн эзэмшлийн талбайд ариун цэврийн 19 байгууламж барих зэрэг төслүүдийг нэмж оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан I орлогч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхэд бэрхшээлтэй асуудлуудыг концессоор хэрэгжүүлэх нь зөв гээд, жагсаалтад иргэдэд зориулсан зогсоол байгуулах төслийг нэмж оруулах санал гаргав. Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээд, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа. Ингэснээр дээр дурдсан төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх болов.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

Нийслэлин ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тотоол баталлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

cialis 20mg [93.177.118.63] 2020-07-05 14:12:38

cialis 20mg https://www.wisig.org/

amoxicillin cost cvs [2.57.77.124] 2020-07-04 01:30:07

amoxicillin cost cvs https://amoxycillin1st.com/

buy cenforce 200mg online [185.250.47.122] 2020-07-01 10:14:50

buy cenforce 200mg online http://cavalrymenforromney.com/

buy malaria pills online hydroxychloroquine [45.148.233.167] 2020-06-29 22:46:37

buy malaria pills online hydroxychloroquine https://chloroquine1st.com/

overnight viagra usa [77.220.193.51] 2020-06-29 05:14:04

overnight viagra usa http://viacheapusa.com/

ACrapeCantani [104.238.39.63] 2020-06-23 06:45:50

<a href="https://cialisle.com/">cheap cialis online</a>

ACrapeCantani [104.238.39.70] 2020-06-18 08:22:01

<a href="https://cialisle.com/">cialis online no prescription</a>

Zochin [202.126.89.173] 2020-05-27 11:35:20

Tsetserlegt hureelengiin Udirdlaga,mon busad bguullaga,niigemleg geh zereg gazruud oorsdiin bguullagin hoshoo bosgohgui bhig husmeer bna,economic police geh met hoshoo ehneesee bosgood ehelsen haragdan,buh bguullaguud hoshoogoo bguulaad uraldaad ehelvel ...

САЙХАНСАМБУУ [66.181.185.40] 2020-05-26 03:42:15

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЗАХ БОЛГОХ СОНИРХОЛ НЭГ Л ХҮНД БИЙ...

зочин [122.201.24.18] 2020-05-25 16:15:19

зөв байна ахиад л төлбөр энэ тэр гээд бөөн юм боловдоо үйлчилгээ үзүүлж байгаа бол зогсоол байх хэрэгтэй шүү дээ

МАЛ [66.181.186.16] 2020-05-25 15:06:38

БАРУУН ТАЛДАА ХААЛГА ҮҮД ЗОГСООЛ ГАРГААРАЙДАА...

Зочин [66.181.176.132] 2020-05-25 13:58:20

Хангалтгуй 3000 дор хаяж зогсоол барь

Zochin [202.179.25.216] 2020-05-25 13:51:56

Uul ni Marshal town, Central tower giin urdah shig huurhun huurhun usan orgiluurtai, ovgor tovgor baigaliin met "tolgod"toi, mod tsetse tarisan gazar bolgomoor baiggaam. Daanch hushuu, tuts eer duurgeed baih yumdaa!!!

Zochin [202.126.89.52] 2020-05-25 13:51:32

Chanartai zuzaan taviarai

Eh oron [202.126.88.58] 2020-05-25 12:11:32

Ehleed mod tariachee ymarch modgvi zezerlegt hvreelentei baij heniig zugaaluulah gej mashinii zogsool hiideg ym be mod tariachee

Эмэгтэй [202.126.88.187] 2020-05-25 17:08:28

Яг үнэн. Үүдээр ороод ирэхэд балиар хоолны түцнүүдээ аваасай гэж үргэлж боддог. Хоолны түцүүдээ нэлээн хол газар бөөндөн гудамжлаад нэг дороо байх хэрэгтэй. Зугаалж яваа хүмүүс зориод очино ш дээ.

Zochin [202.179.25.216] 2020-05-25 13:48:55

Yag unen. Oligtoi eco tohijilt baihgui, 10 alhaad l 1 hushuu bosgoj baigaa. Hoolnii TUTS baishin, shorlognii bohir tostoi orchin uussen. Uul ni zamiinhaa chanh urd standartad niitssen hool tsai, coffee tai bolovch Undesnii TSETSERLEGT HUREELEN gedeg utgiig ni horlontoigoor ballaj baigaa, Saihansambuugiin ohin!!! Hotiin DARGA anhaaraachee.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.