Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд арга хэмжээ зохион байгуулахгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд уламжлал ёсоор Сүхбаатарын талбай дээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор урлаг соёлын болон бусад арга хэмжээ гэсэн хоёр үндсэн ажлыг төлөвлөсөн. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан 7 цагийн контент бэлтгэж байна. Дуусах шатандаа орсон. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж байгаа. Үүнийг хотын гудамж талбай, автобусны буудал зэрэг олон нийтийн сүлжээнд байршуулна. Хүүхдийн эрхийн тухай хуульд дөрвөн эрхийг зааж өгсөн байдаг. Үүнийг танилцуулах видео хичээлийг цахимаар нийтийн сүлжээнд байрлуулна" гэлээ.

Энэ жилийн Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй юм байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахгүй аж.


Сэтгэгдэл

gertee temdegle [46.193.0.25] 2020-05-26 14:33:42

gertee huuhduudee dor burnee bayarluul. Uuniig neeh temdegleed bh zuil bish

Зочин [122.201.21.156] 2020-05-26 12:03:23

Наадмаар бас ямар нэг арга хэмжээ хийхгүй байвал мөн сайхнаа.хүүхдиын баяр хөрөнгө мөнгө гаргадаггүй,наадам их зардал мөнгө гаргадагтай л холбоотой,замын зузаанаас нь ,өргөнөөс нь танаж иддэг дээ

Зочин [103.229.121.142] 2020-05-26 09:46:41

Parazituud huuhdiin tuluu yu ch hiihgui tegeed naadam hiihuu ... PARAZITUUDAA ajilaa ugchihvul amidarch chadahgui bysaa nar...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.