24 худгийн ус хадгалах нөөцийн савыг стандартад нийцүүлж шинэчилнэ

Ц.Анударь / Нийслэл

"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай “Good Water” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Тус төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён нар үзэглэлээ.

“Good Water” төслийн хүрээнд Налайх дүүргийн 1, 4, 7 дугаар хороонд нийт 4 (дөрөв) ширхэг орчин үеийн стандартад нийцсэн ухаалаг худгийг шинээр барих ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулан ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү төсвийг "Гүүд Нэйборс" ОУТББ-ын 200 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын зүгээс ОНХС-ийн 183 сая төгрөгийн санхүүжилтээр худгийн ус хадгалах нөөцийн сав 24 ширхгийг авч суурилуулах, мөн 30 сая төгрөгийн үнэ бүхий бохир ус зөөвөрлөх авто машиныг дүүргийн хэрэгцээнд худалдан авах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Дүүргийн ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх дээрх төсөл үр дүнгээ өгч иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцлоод төслийг хугацаанд нь үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.