С.Одонтуяа: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд нэмэгдвэл нийгмийн олон асуудлууд цэгцэрнэ

Aдмин / Шинжлэх Ухаан

Манай улсын хувьд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй гэж үздэг. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдож нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан. Иймээс иргэд парламентад олон эмэгтэй гишүүн ажилласны давуу талыг олж хардаг болсон. Энэ тухай болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяатай ярилцлаа.

-Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо нь улс төрд эмэгтэй­чүүдийн оролцоог дэмждэг үндэсний хэмжээний томоохон байгууллага гэж хардаг. Та АЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг аваад ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна вэ?
-2000 оны арванхоёрдугаар сарын 28-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсаны дараа МҮАН, МСДН, МоАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагуудын Удирдах зөвлөлүүдээс тус бүр есөн хүн нийт 27 эмэгтэй нэгдэн хуралдаж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) үүсгэн байгуулж тэргүүнээр М.Тунгалаг сонгогдож байлаа. Дараа нь Б.Дэлгэрмаа, Ц.Оюунгэрэл тэргүүнээр нь сонгогдож байсан. Би 2016 онд АЭХ-ны ажлыг хүлээн авсан. Ардчилсан намын эмэгтэйчүүд дандаа шинийг санаачлагчид, байнга бусдыгаа уриалж байдаг. Иймээс тэд маань үргэлж шинэ ажил санаачилж даргаа үүнийг хийе, хэдүүлээ ингэмээр байна гээд намайг зүгээр суулгадаггүй шүү. (Инээв) Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид хамтдаа маш олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Томоохон ажлууд гэвэл АЭХ-ны тэргүүн болон шат шатны тэргүүний сонгуулийг “Сэтгэлийн хүч” аян нэртэйгээр монгол орон даяар өрнүүлсэн. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч орон даяар хэлэлцүүлж иргэдийн саналыг нэгтгэж шийдвэр гаргах түвшинд уламжлах аяныг амжилттай зохион байгуулж, саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Дотоод бүтцийн хувьд АЭХ-ны дэд ерөнхийлөгч, дэд тэргүүнүүдийг гишүүдийн оролцоотойгоор сонгон Удирдах ажилтны зөвлөгөөн, Бүсийн чуулган, Монголд анх удаа 1000 гаруй эмэгтэйг оролцуулсан “Лиш” Фестиваль зохион байгууллаа. Мөн 21 аймаг есөн дүүргийн АЭХ-ны салбар хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж орон нутагт хөндөгдөж байгаа асуудлыг шийдвэр­лэх тал дээр хамтран ажилласаар ирсэн. Цаг үеийн асуудалтай хол­богдуулан “Хүүхдийг цахим халд­лагаас хамгаалъя” аян, Охид бүс­гүй­чүүдийг хүчирхийллээс хам­гаа­лах чиглэлээр шат дараатай олон акц өрнүүлсэн. Үүний үр дүнд ч нийгэм АЭХ-ны эмэгтэйчүүд али­ваа асуудалд түрүүлж дуугарч охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг гэж үнэлэх болсон нь хамгийн том бодит үр дүн гэж үздэг. Энэ мэтчилэн яриад байвал олон ажил бий.

-АЭХ илүү хүчтэй, нийгэмд хүрч ажиллаж байгааг сонсоход таатай байна. АН олон эмэг­тэйгээр эгнээгээ тэлж шат шатны удирдлагад эмэгтэйчүүд оролцох болсон. Хамгийн сүүлд гэхэд л АН-ын дэд даргаар Б.Жаргалан томилогдсоныг хараад баярлаж суулаа?
-АН чадварлаг залуучууд, эмэгтэй­чүүдийг дэмжиж нам улс төрийн ажилд илүү давамгай оролцуулж байгаа. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр залуучууд өөрсдийгөө илүү хөгжүүлж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгааг бид бүхэн дэмжих нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаар бид Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хамгаалахын төлөө 2030 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна. Холбооны зүгээс эмэгтэй улстөрчдөө чадавхжуулах, манлайлагч болгох, ёс зүйтэй байх, улс төрийн соёлд суралцуулах боломжоор хангах гээд шат шатны сургалтуудыг гадаад, дотоодод зохион байгуулсан. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч эмэгтэйчүүдийн хэмжээнд очихын төлөө ажиллах ёстой. Дэлхийн хэмжээний эмэгтэй улстөрчдийн сэтгэлийн хат, уйгагүй чанар, дайчин зүтгэл, олон жилийн тэмцэл, ур чадварт ойртохын тулд АЭХ-ныхон хичээн ажиллаж байна. АЭХ-ноос олон лидер улстөрч эмэгтэй төрөн гарсаар байна. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт би итгэдэг.

-Та эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжи­хээс гадна хүүхэд, эмэгтэй­чүүдийн хүчирхийллийн асууд­лаар олон жил дуугарлаа. Үүний үр дүнг хэрхэн дүгнэдэг вэ?
-Нийгэм өөрчлөгдөж байна. Иргэд бодлого тодорхойлох түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал юм байна гэдгийг ойлгодог болжээ. Аливаа асуудалд эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр ханддаг учраас иргэд эмэгтэй удирдлагуудтай уулзах асуудлаа тавих, шийдвэрлүүлэх хандлагатай болсон байна. Скандинавын орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо 40 орчим хувьтай байдаг. Тэр ч утгаараа эдгээр орны нийгмийн халамж, үйлчилгээ илүү сайн байдаг. Сургууль, цэцэрлэг, хүмүүнлэгийн систем нь үнэхээр гайхамшигтай хөгжсөн. Хот төлөвлөлт, үйлчилгээ гойд сайн байдаг нь эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан мөн чанар нь нийгмийн үйлчилгээний салбарт илүү харагдаж энэ төрлийн хууль эрх зүйн өөрчлөлт бодлогуудыг сайн зангиддаг нь харагдаж байгаа юм. Тиймээс бид илүү олон эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж ирснээр хотын олон асуудал тухайлбал, бөглөрөл, нийгмийн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, ядуурлыг бууруулахад гол хүч нь болно. Эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн уур амьсгал ч гэсэн бодитой болсон байна. Тэгэхээр дараагийн сонгуулиар улам олон эмэгтэй сонгогдоосой. Хүн амын 51 хувийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд улам л өсөөсэй. Төрийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо асар чухал гэдгийг л дахин дахин хэлмээр байна. Хэрэв эвлэлдэн нэгдэж нэг санаа бодлоор хөдөлбөл харин ч Монгол эрчүүд бүсгүйчүүдээ дэмждэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тогтоолгосон явдал нь Монголын эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийнхээ бүх үеийн туршид олсон хамгийн том амжилт мөн байсан боловч үр дүнг нь үзэж чадаагүй. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор очиж байж нийгэмд тулгарч байгаа олон асуудал цэгцэрнэ гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд эмэгтэйчүүдийг дэмжээд байна. Гэтэл манайд дэлхийн дундажаас доогуур үзүүлэлттэй байгаа нь чамлалттай тоо. Эмэгтэй гишүүдэд хандах хандлага 2012-2016 онд дээшилсэн.

-2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдож нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан. Иймээс иргэд парламентад олон эмэгтэй гишүүн, нэгдэж ажилласны давуу талыг олж харсан болов уу?
-УИХ-ын түүхэнд эмэгтэй гишүүд олноороо сонгогдсон энэ алтан боломжийг ашиглаад бид нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа гол хуулиудыг батлуулах зорилт тавьж, төлөвлөгөө гарган, холбогдох байнгын хороогоор хуваарилж аваад ажилласан. 20 гаруй жил гар хүрээгүй хэд хэдэн хуулийг шинэчлэн батлуулсан байдаг. Хамтарч ажилласан маш олон хуулийг дурдаж болно. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хамтын тэтгэврийн тухай хууль гэх мэт. Эмэгтэйчүүд амьдралынхаа цөөнгүй жилийг гэртээ хүүхдээ харж өнгөрөөдөг учраас тэтгэвэр нь багаар тогтоогддог. Тиймээс хамтын тэтгэврийн тухай хууль эмэгтэйчүүдэд маш чухал байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байна. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилж баталснаар зам тээврийн ослыг бууруулахад их хувь нэмэр болсон. 2012-2016 онд УИХ-д ажиллаж байсан эмэгтэйчүүдийн нөлөөлөл иргэдийн эмэгтэй гишүүдэд тэр дундаа АН-ын эмэгтэй гишүүдэд хандах хандлагыг дээшлүүлж өгсөн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх аа. Өнгөрсөн хугацаанд АН-аас төрөн гарсан бүсгүйчүүд шат шатны шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллаж улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хийж бидний итгэлийг дааж ажиллаж чадсан.

-Таны хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажил­ласан. Энэ хугацаандаа иргэдэд хэрэгтэй ямар хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, батлуулсан тухайгаа эргэн сануулбал?
-Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 10 хуулийг санаачлан хэлэлцүүлж батлуулж байсан. Мөн арван хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн 60 гаруй хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр орж ажилласан. Тэр болгоныг ярина гэвэл маш их хугацаа орно. Би чинь ер нь их хэнхэг хүн шүү дээ. Гол гэж боддог хуулиудаа онцолъё. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль дээр голлох үүрэгтэй оролцож батлуулсан. 2012-2016 оны эмэгтэй гишүүдийн бүлэг нэгдмэл санаатай урамтай ажиллаж байсан. Одоо дахин эмэгтэй бүлгийн гишүүд ингэж хамтарч ажиллавал олон асуудал шийдэгдэнэ дээ гэж боддог.

-Дэлхий нийтийг цочроосон титэм вирусийн халдвараас болж эдийн засаг зогсонги байдалд ороод байна. Энэ дарамт эмэгтэйчүүдэд хүндээр тусч байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Түрээсийн төлбөр, эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн олон л хүн байна. Энэ нь иргэдийг ядууралд хүргэх вий гэсэн айдас байна?
-COVID-19 тахлаас болж дэлхий нийтээрээ сандарч байна. Харин манай улс дотроо алдчихгүй байгаа нь нэг бодлын бидний аз, нөгөө талаар эрүүл мэнд, цагдаа, цэрэг, онцгой байдлын албан хаагчид сайн ажиллаж байгаагийн үр дүн байх. Эдийн засаг хумигдсан энэ үед ажлын байргүй болж байгаа эмэгтэйчүүд нэмэгдсээр байна. Иймээс Засгийн газрын зүгээс ажлын байрыг хадгалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ч үр дүнтэй ажил хийж буй нь харагдахгүй байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д ядуурлаас 100 хувь гарна гэж үзсэн байгаа. Хэрэв одооноос л бид зөв замыг сонгож ажиллаж чадах юм бол ирэх 10 жилд ядуурлаас гарах боломж бий. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хэд хэдэн хууль эрх зүйн шаардлага байна. Ядууралтай тэмцэнэ гэсэн төрийн бодлого хуулийн заалт алга. Энэ болгон дээр ядуурлыг бууруулах төсөл, судалгаа гэсэн нарийвчилсан зорилтот бодлого гаргах шаардлага бий.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Нийгэмд шударга ёсыг тогтоох, эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлоос ангид байх гээд олон асуудал бидний сэтгэлийг зовоосоор байна. Амьдрал нь арга билэг буюу эр, эмийн зохицол дээр тэгш хөгждөг жамтай. Бидний амьдрал ирээдүйг чиглүүлэх төрийн удирдлага нь эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр гажууд байх болно. Иймд зохистой хөгжлийг хүсч байгаа хүн бүр хүйсийн тэнцвэртэй оролцоо сонголт хийх ёстой. Нийгэм дэх ядуурал, үл хайхрал хүчирхийлэлд хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүд золиос болон өртөж байна. Гэр бүл салалт, ажилгүйдэл, архидалт, эдийн засгийн уналт ч эмэгтэйчүүдэд хамгийн хүндээр тусдаг. Гэтэл тэдний төлөө дуугарах, ажиллах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэй улстөрчийг эмэгтэй сонгогч нь өөрсдөө сонгох ёстой. Иргэн бүр өөрийгөө үнэлэн цэгнэж, боловсруулан хөгжүүлж өөрийнхөө болоод үр хүүхэд ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ санаа тавин ажиллах юм бол сайн сайхан ажиллаж амьдрах гарц бидэнд заавал олдох болно. Төгсгөлд нь манай улсын нийгэм, эдийн засгийн голлох нөлөө үзүүлсэн чухал шийдвэрүүд нь АН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүн байдаг гэдгийг хэлмээр байна. АН 2016 оноос намын шинэчлэлийн аяныг өрнүүлж гишүүдийн оролцоотой бодлогын нам болсон. Үүний зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийг боловсруулж “Өсөлтийг өрх бүрд” гэсэн уриаг дэвшүүллээ. Мөрийн хөтөлбөрт ажлын байрыг олноор бий болгож, бизнесийн орчинг сайжруулан монгол хүний хөдөлмөрийн үнэлүүлэмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:08

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:08

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:18:31

e30tVK http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [192.82.77.49] 2020-06-02 09:24:36

Muuhai tsaraitai, hugshin avgai nariig harsaar bgd zalhaj guitslee... Ene avgai dr Delgermaa gd bas ng avgai nemegdchihsen, bas ner mer devshih gd yavaad bh shig bsn, odoo ta nar min tetgevertee garaa....

Kkkk [64.119.18.85] 2020-06-03 19:06:40

Delgermaa ymar dargiinhaa hurungund bolood salku dagaad huhdug ch bish. Huhtun amitan gedeg shig

Jzja [64.119.18.85] 2020-06-03 18:53:35

Delgermaa Zugeeree naad Bayarsaihan Odontuya Punsaa bol shaal hereggui

e [66.181.177.246] 2020-05-31 09:23:09

balai avgai

Zochin [64.119.18.85] 2020-06-03 19:05:40

Hudulmur hiij uzeg hahaha Гамбууш шиг хахаха

Зочин [64.119.18.85] 2020-06-03 18:54:08

Odoo businesseee dugui hiigeed zailchih heregtei. Ohin ni ch ajilgui Nomin geed baidag

Зочин [64.119.18.85] 2020-05-31 04:26:51

ЕСYСчин Янхан. Охин Номин нь Бээжинд Биеэ Yнэлдэг янхан байсан

Kkkk [64.119.18.85] 2020-06-03 19:07:21

Eeee Tuimuu Ohin ni odoo hudulmur hiij uzeg

Zochin [64.119.18.85] 2020-05-31 07:00:10

МИСС Б.ТЭМYYЛЭНТЭЙ АДИЛХАН эгч ШYY. Ажилгуй биеэ унэлдэг дагавар охинтой хуухэн байдаг

Kkjh [64.119.18.85] 2020-05-31 06:40:53

Jijig business ch hiij uzeegui zailtai

Жжжо [64.119.18.85] 2020-05-31 06:37:17

Амраагийн Ардын намын тагнуул. ТНБД баярсайхны нехертей юу Юаадаг хаха

НАРАНХҮҮ [64.119.18.45] 2020-05-31 04:10:18

МОНГОЛЫН БОХИР УЛС ТӨРД АГААР ОРУУЛЖ ШИНЭЛЭГ ДАЙЧИН ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ СОНГОН АЖИЛЛУУЛЬЯ ОДОНТУЯА ДЭЛГЭРМАА ОЮУНХОРОЛ ГЭСЭН ЭМЭЭ НАР АЧ НАРАА АСРААД БАЯРТАЙ ЭРДЭНЭ ӨВӨӨ Ч ГЭСЭН ҮР ХҮҮХДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛДАА ОРНО УУ ТА НАР УЛСЫН МИНЬ ХӨГЖЛИЙГ ОЛОН ЖИЛ ХОЙШ ТАТЛАА ЭНЭ АВГАЙН ЯРЬСНЫГ ОДОО ГАРААД ХОРООЛЛЫН БАЙДАЛТАЙ ХАРЬЦУУЛААРАЙ ХОГ НОВШООР ДҮҮРЭН ЦЭЦЭГ ЗҮЛЭГГҮЙ ДҮҮРЭГ БИДЭНД ХЭРЭГГҮЙ ШШНИЙГ ӨӨД ТАТАХ БОЛОМЖ ОДОНЬУЯА ТАНД БАЙСАН Ч ӨӨРИЙГӨӨ ӨӨД ТАТСААР УЛС ТӨРӨӨС БУУЛАА ДАА

зочин [202.179.24.159] 2020-05-31 02:59:59

Одонтуяа нь мэдлэг муутай, Эрдэнийн далбаан дор олон жил явсан харагддаг. Үнэхээр эмэгтэйчүүдий төлөө юу хийсэн бэ, ямар үйлдэл хийсэн бэ. Одоо залуучууд ухаалаг, мэдлэгтэй, чадвартай болжээ энэ мэт юу ч хийдгүй хүнд итгэл үзүүлэхээ больсон. Мэдрэмж үнэхээр алгаа.

Zochin [64.119.18.85] 2020-05-31 06:36:15

НУА нь УУ? Uuruu ch business hiij Uzeegui huuhensht kkk . Interneteer duuren jijig tom kompaniii zahiraluudtai yu yasan geed bdiim blee

Зочин [150.129.141.166] 2020-05-30 14:36:15

odoo bolij uz har avgai dan hudal helne dan emegteichuudeer turuu barij olon jil naanaa suulaa , er emeeree yalgaj uls ornig togdovrgui bolgoloo ta nar uur yu hiisen yum

суур [66.181.161.97] 2020-05-30 11:12:18

эмэгтэй манлайлал скандинавын орнуудад сайн монголд 2 намд худалч хулгайч хүүхнээр арвин байнаа

БГД-ийн иргэн [202.179.26.108] 2020-05-30 06:45:50

Баянгол дүүрэг хамгийн бохир, хог шороотой, цэцэрлэгжүүлэлт байхгүй, гэр хорооллын хэсэг бүүр аймаар ш дээ, үнэндээ Одонтуяа маш муу менежер, өөрийгөө гоёж гоодох, нүүр амаа янзлахаас өөр юуг хийв. Одоо болно. гэртээ үр ачаа хар. БГД-ийн ЗДТГ-ын байр сав нь ч заваан, эмэгтэй хүний ажилсаг цэвэрч дүр төрх харагдаж байдаггүй

Зочин [202.21.107.111] 2020-05-30 06:28:00

Эмэгтэйчүүд харин эрчүүдээс илүү шуналтай байдаг. Улстөрд орхоороо юм болгоноос хувь, хахууль авах гээд улайрдаг.Энэ бол төрөлхийн зан юм. Жишээ нь л гэхэд Ардчилсан намын Нарангуяа гэдэг авгай нөхөртэйгээ нийлж луйврийн ажил хийсээр сүүлдээ 4-н хүүхдийн аминд хүрлээ! Бузрууд.

ЭРДЭНЭЭ [64.119.18.45] 2020-05-30 04:14:29

ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ИЙМ ХҮҮХНҮҮД ХЖИЛЛАДАГГҮЙ ЮМ ОДОНТУЯА БОЛ ЭРДЭНЭЭГИЙН НАМ ДАХЬ ОЮУНХОРОЛЫН ХУВИЛСАН ДҮР НӨГӨӨ ГАНДИ ГЭНЭТ БАС АМИЛСАН ШИГ ЭНЭ ХҮҮХЭН 4 ЖИЛ ЮУ ХИЙВ МИНИЙ НӨХӨР МИНИЙ ТООГ ЗААЖ ӨГДӨГ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ ХҮН ӨӨРИЙН ТОЛГОЙГООР ТӨР УДИРДАХ УУ ҮҮНИЙ ОРОНД ЧАДЛААРАА БОР ЗҮРХЭЭРЭЭ МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ ДЭВШИЖ БАЙГАА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ СОНГООРОЙ ЭНХСАЙХАН МӨНХСОЁЛ ГЭЭД БЯР ЧАДАЛ НЬ АМТАГДСАН ДАЙЧИН БҮСГҮЙЧҮҮД БАЙНА ДАА УИХ-Д ОРООД УНТААД БАЙДАГ ОЮУНХОРОЛ ЦОГЗОЛМАА ОДОНТУЯА ХЭРЭГГҮЙ ЭЭ ҮНЭХЭЭР

Зочин [202.126.88.38] 2020-05-30 03:37:28

Гоо сайхан үс гэзэг гутал хувцас танил тал ярьсаар өдрийг дуусдаг юм биш үү.

Zochin [64.119.18.85] 2020-05-31 06:42:46

How yriad yaj unagahuu geed yriad duusdag sht Esus Christ min xaxa. Baasanhuuteigee Laliin sumd ywj bsan

Гурилтай шөл [66.181.161.36] 2020-05-30 02:55:56

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга эмэгтэй байсан.Тэнд 4 хүүхэд эндчихлээ.Хаана байна эмэгтэй хүн сайн ажилдаг гээд байсан?

Зочин [103.57.94.20] 2020-05-29 23:09:50

Эмэгтэйчүүдийн нэрийг барьж олон жил идэж уулаа , одоо та эрдэнэ элементтэйгээ шорон луугаа явдаа

Ээж [64.119.17.52] 2020-05-29 21:08:26

С.ЭРДЭНИЙН БӨГСНИЙ АЛЧУУР АВГАЙ ОДОО БОЛИО

Zochin [64.119.18.85] 2020-05-31 06:44:21

Bugsnii Alchuur hiij amidralaa buteesen uu hha

zochin [66.181.180.46] 2020-05-29 18:42:55

Ania odoo ta hereggui ee. Tetgevertee garaad saikhan tsaigaa uugaad amar l daa. yadarna sh dee.

Зочин [203.91.115.55] 2020-05-30 15:13:23

тийи шүү 56 хүрчлээ тэтгэвэртээ гарч ач зээгээ хардаа та

tumur [203.91.115.50] 2020-05-29 17:59:59

emegtei xun baij 14 nastai xuuxedtei belgiin xaritsaand orj bolox xuuli batalj suudag gichii xol ochij xutsaa

Zochin [64.119.18.85] 2020-05-31 06:55:09

Munguniii tuluu Nudee Uhaad uguhuus butsahgui

Зочин [103.212.116.65] 2020-05-29 17:33:42

Баахан авгай эмээ нар гараад өвөл болохоор хүйтэн болдог гээд хэлд орж байсан санагдах юм

Sainaa [64.119.27.139] 2020-05-29 16:18:08

Yahav garch boloh l ym . gevch ene 4 jild zarim n helgui ym shig suusan . heltei n avah yostoigoo avna . medeeleld oir bgaa n buruu yu? . geh met ovilogogui zanhaij . zarim n said bolj shuvuu naimaalj buur turd zoriulsan gadnii sang uuriin bolgoj ashiglaad avsan met uildluud dahin garahgui l baigaasai bilee!!!

Зочин [64.119.27.190] 2020-05-29 15:26:41

Одонтуяа бол харин бас гайгүй шүү. Дэмжинээ.

Зочин [202.126.90.15] 2020-05-29 15:05:45

Egchee bolioo

Zochin [64.119.18.85] 2020-05-31 06:57:49

Bolii geheer ajil hudulmur hiij uzeegui yum chin xaxa. Ter baitugai Ohin ni hurtel ajilgui yum bnlee Nomin geeed

Зочин [103.10.22.44] 2020-05-29 13:08:51

Baih hugatcaanda yu hiij bsn ym be gishuun bsn shuu de hudlaa engersen hoinon gonshignood bh ym duurgiin darga 4 n jil hiile yu hiisiin odoo duuregjin gargahgui biz dee

Зочин [64.119.27.17] 2020-05-29 12:54:56

Хорвоогын хамгийн агуу юм энгийнээс

Зочин [64.119.27.17] 2020-05-29 12:54:40

хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог. Индиго хүүхэд тэгш орчинд тодордоггүй

ss [202.9.46.4] 2020-05-29 11:35:57

taniig demjij bna amjilt

zochun [103.57.94.56] 2020-05-29 10:54:27

шал худлаа ярихаа боль та их хурлын гишүүн бхлаа ву хийсийн юу ч хийгээгүй С эрдэнийн хөл гар болоол ард түмний амьдралд чмар ч дэвжиж өөрчлөгдсөн юм алга ямар ч хэрэггүй ээ гэртээ эмээгийнхээ ажлыг хийвэл харин улс орондоо хэрэг болж бган Эмээ болчоод ямар ч хэрэггүй сандал ширээ булаацалдаад бхийн үалуучуудад зай тавьж өг

Зочин [172.58.204.144] 2020-05-29 16:57:14

Тиймээ

Зочин [202.126.88.214] 2020-05-29 10:45:51

Түрүүчийн гарч ирсэн авгай нар яаж самарч байгааг харахгүй байгаа юм байхдаа түй май янтгар авгай нараа

Зочин [202.9.46.28] 2020-05-29 10:43:42

Odontuyaa boli doo. Chi poprood l ungurnu.

Зочин [66.181.179.209] 2020-05-29 10:42:42

Ene hun bol hudlaa tegeed guitsee.

Иргэн [202.21.107.79] 2020-05-29 11:06:11

Энэ нөхрийн рёклам эхэлжээ

Зочин [31.13.145.38] 2020-05-29 10:41:22

Ардчиллын алцгар гичиинууд дуугаи заил

Зочин [64.119.23.60] 2020-05-29 10:32:12

Одоо больж үз....өрөвдөх юм....

Зочин [202.179.27.215] 2020-05-29 09:46:04

zail aa,,,

[103.80.210.183] 2020-05-29 09:43:45

ХУДАЛ ГЭДЭГ НЬ ЭХНЭЭСЭЭ ХАРАГДАЖ БАЙНА.


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.