Баянгол дүүрэгт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгэсэн 89 байршил байна

Н.Баярмаа / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд авах, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт тавин ажиллажээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газруудын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина.

Энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгож ажилласан байна. Улмаар газар чөлөөлтийн ажил хийгдэж дуусахад дараагийн тохижилтийн ажлыг хийж эхлэх аж.


Сэтгэгдэл

БГД [202.9.40.181] 2020-06-03 14:35:44

25 р эмийн сангийн хавьд хүүхдийн тоглоомын талбайг булааж KFC - д зарсан С.Эрдэнийн мафийн бүлэглэл хүргэн хүүхэнтэйгэ нийлж хэрхэн идэж уусаныг илрүүлж газрыг буцааж аваарай

Зочин [122.201.31.211] 2020-06-03 10:25:54

Хотын дарга Баянгол дүүргийн 18-р хорооны өрхийн эмнэлэг 5 давхар орон сууцны 1 давхарт нэг буланд 5 жижигхэн өрөөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулаад олон жил болж бна. Өөрөө ирээд үз хар Жижигхээн умгар өрөөнүүд.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.