Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Б.Лхамаа / Нийслэл

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг бөгөөд энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах аж.

Ердийн хуваарийн дагуу ус түгээх байрууд пүрэв гарагт амардаг ч энэ долоо хоногийн пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Харин бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.209] 2020-06-04 07:46:25

Айл болгон нэг архичинтай гэдэг үнэн

Зочин [59.153.113.131] 2020-06-04 07:27:14

АРХИ ЗАРАХГҮЙ ГЭВЭЛ БОЛЖ БАЙНА. УС ТҮГЭЭДЭГГҮЙ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ?

Зочин [202.55.188.85] 2020-06-03 16:27:24

Автомат картын худагтай болмоор юмаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.