Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийж эхэлжээ
Нийслэл хотын Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн "Хог дарж булах ландфил"-ыг хэсэгчлэн хааж, 12 га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
Ландфил технологи гэдэг хөрснөөс газрыг доош 8-10 метр ухаж нүх үүсгэн, түүнд хогийн цэгийг төвлөрүүлэх арга юм. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /УБЗАА/-наас зохион байгуулж уг ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар шалгаруулан 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Д.Өлзий [202.9.46.226] 2020-06-04 23:59:31
Мэдээ хуулж тавьчихаад эх сурвалжаа бичээч ... Улаандаа гарна гэж энэ байх шүү Ичиж амьдармаар юм...
зочин [124.44.156.207] 2020-06-04 14:17:40
Хог дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн утгаараа Монголд хэзээ бий болох вэ?
Зочин [103.80.210.183] 2020-06-04 07:20:32
хогоо тэгээд саарал ордонгы дээр асгах болж дээ. 76 хүн хог дээр баасны хогоо асгаад л асгаад л асгаад л асгаад л ...................................................