Налайх дүүрэгт 4,4 км авто замын шинэчлэлийн ажил явагдаж байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны Төмөр замын 5 шар байшин хүртэлх 4,4 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.
Тус авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж, өнгө хучилт болон ус зайлуулах хоолойн ажил дуусах шатандаа ороод байна. Удахгүй явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, шугам таталт зэрэг тохижилтын ажлууд хийгдэж эхлэх юм.

Тус авто замын бүтээн байгуулалтын дараагийн хэсэг буюу Буян Налайхын уулзвараас Бөмбөрцөгтэй уулзвар хүртэлх зам, 1 дүгээр хорооны замын ажлууд хийгдэж эхэлнэ.Ингэснээр 2017 оноос хойш дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилж байна.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.49] 2020-06-06 10:04:22

Shine Nalaihruu hedhen metr zam tavichihaj bolohgui yum uu. 720 ailtai horoolol shy de.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.