Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Н.Алтанцэцэг / Нүүр

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 хэм, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 18-20 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.