Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоц маргааш Улаанбаатарт газардана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Австралийн Сидней хотоос хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр Буянт-Ухаа нисэх онгоцны буудлаас хөөрсөн. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 19.05 цагт Сиднейгээс Улаанбаатар хот руу буцаж хөөрөх байсан ч тодорхой шалтгааны улмаас маргааш 08.00 цаг хүртэл хойшилсон юм. Тэгвэл Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарь гарчээ.

Онгоцоор хүндэтгэн үзэх шалтгаантай 263 иргэн эх орондоо ирэх юм. Тодруулбал, бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65, Филиппин Улсын Сэбү арлаас 29 иргэн байна.