"Тавантолгой" түлш компани иргэн, аж ахуй нэгжийн агуулахыг түрээсэлж түлшээ нөөцөлнө

Н.Баярмаа / Нийгэм

Хүйтний улиралд нийслэлийнхний хэрэглэдэг нэг өдрийн түлшний хэрэглээ 2500 тонн байдаг гэж үзвэл галлагааны нийт хугацаанд багагүй хэмжээний түлш шаарддаг гэсэн үг. Өнгөрсөн жилээс хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нийслэл хотыг утаанаас салгасан ч хүрэлцээ хангамж муу байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг багагүй сонссон юм. Тиймээс энэ жил “Тавантолгой” түлш компани өнгөрсөн жилийнхээс хэд дахин их сайжруулсан шахмал түлш нөөцлөхөөр ажиллаж эхэлжээ.

Энэ талаар “Тавантолгой” түлш компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь мэдээлэхдээ “Наадмын маргааш намар болно. Тийм болохоор манай компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа. Бид энэ жил хэд дахин их сайжруулсан шахмал түлш нөөцлөхөөр ажиллана. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зуны хоёр сардаа нөөцлөх агуулах савны хүрэлцээний асуудал гарч ирэхээр байна.

Тиймээс томоохон хэмжээний агуулах савтай аж ахуй нэгжүүд сайжруулсан шахмал түлшээ худалдан авч, нөөцлөхийг уриалж байна гэв. Мөн иргэн, аж ахуй нэгжийн агуулахыг түрээсэлж, сайжруулсан шахмал түлшээ нөөцөлнө” гэсэн юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:13:57

StD86F http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.19.172] 2020-07-02 05:16:41

Бүх сүм хийдүүдэд үнэгүй хий


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.