Нийтийн тээврээр зорчигчид бэлэн мөнгө төлснөөр жолооч торгуулж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээнд тогтмол хяналт тавьдаг. Ингэхдээ жолооч болон зорчигчдын зөрчлийг шалгана. Энэ дагуу хяналтын байцаагчид өнгөрсөн лхагва гарагт Зорчигч тээврийн хоёрдугаар баазын Нисэх, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр чиглэлийн автобусыг “Вива сити” хотхоны автобусны буудлын орчимд зогсоож шалгалаа. Энэ үеэр дөрвөн байцаагч автобусны картыг гар утсанд суурилуулсан системд уншуулж, картаа дараагүй болон мөнгө төлсөн зөрчил илрүүлж, жолоочийн бичиг баримтыг хураан, торгууль ногдуулсан юм.

Ингэснээр тухайн жолооч тэр өдрөө үйлчилгээнд явах боломжгүй болдог аж. Энэ талаар жолоочоос тодруулбал “Шалгалт өдөр бүр явж, жолооч нар тэр бүрт торгуулдаг. Ажлаа хийхийн тулд Улаанбаатар хотын банкны дансанд 26 мянган төгрөгийн торгууль тушааж, бичиг баримтаа буцааж авна. Би сая бичиг баримтаа хураалгаагүй. Гэтэл баазын даргад хэлсэн байна. Ингэж л ажил хийлгэхгүй дарамталдаг. Өмнө нь торгуулийн хэмжээ 25 мянган төгрөг байсан. Долоо хоногт таван удаа шалгалт хийдэг.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас жолооч нарт хатуу хандаж, байнга торгож байна. Улаанбаатар смарт карт гараад 3-4 жил боллоо. Энэ хугацаанд карт цэнэглэх цэгээ олон болгож, нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчид картаа цэнэглэж байгаа эсэхийг хянасан бол жолооч бэлэн мөнгөтэй харьцахгүй” гэж байлаа. Ийнхүү тухайн тээврийн хэрэгсэл төлөвлөгөөнөөсөө найман минут, очих ёстой газраасаа гурван буудал хоцорсон юм.

З.ЦЭВЭЭНДОРЖ: ЗОРЧИГЧИЙН ТӨЛСӨН БЭЛЭН МӨНГИЙГ ЖОЛООЧ АВСАН УЧРААС ТОРГОДОГ

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтэсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг өдөр бүр тогтмол хийдэг. Улаанбаатар хотыг баруун, зүүн, хойд, урд бүсэд хувааж, хөдөлгөөнт хэлбэрээр ажиллаж байна. Манай байгууллага хяналтын 20 байцаагчтай. Зорчигч хөлс төлөхтэй холбоотой шалгалтад дөрвөн хяналтын байцаагч ажилладаг. Тэдний хяналтын хуваарь долоо хоногоор солигдоно” гэв. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Хувийн болон улсын нийтийн тээврийн жолооч нарын зөрчил ялгаатай юу. Хяналтаар зөрчил хэр их илэрдэг вэ?
-Бэлэн мөнгө авах зөрчлийг хувийн байгууллагын жолооч түлхүү гаргадаг бол зан харилцааны доголдлын зөрчлийг улсын байгууллагын жолооч илүү гаргадаг. 2020 он гарснаас хойш төлбөр төлөөгүй 300 орчим иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.4.1 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Коронавирустэй холбоотой нийтийн тээврийн дотоод цэвэрлэгээнд түлхүү анхаарал хандуулж байна. Цэвэрлэгээ хангалтгүй хийсэн 16 аж ахуй нэгжид хоёр сая гаруй төгрөгтэй тэнцэх торгууль тавьсан.

-Автобусанд картаар зорчдог болсноос хойш бэлэн мөнгө төлөхийг хориглосон. Гэвч бэлэн мөнгөөр зорчих иргэн олон. Тэгэхээр зорчигчдын төлсөн бэлэн мөнгө хаашаа ордог вэ?
-Зорчигчийн төлсөн бэлэн мөнгийг жолооч авдаг учраас торгох арга хэмжээ авдаг. Уг нь жолооч бэлэн мөнгө авахгүйгээр тухайн хүнийг тээвэрлэхээс татгалзаж, картаа цэнэглэхийг шаардах ёстой. Гэтэл жолооч шаардлага тавихгүй, бэлэн мөнгийг нь авчихаад байгаа. Долоо хоногт 100 орчим жолоочид хуулийн дагуу торгууль тавьдаг.

-Зорчигчид хяналтын үеэр жолооч болон өөрийгөө олон шалтгаанаар өмөөрдөг. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Манай байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа. Ингэхдээ зам дагуу болон аж ахуйн нэгж дээр нь очиж шалгадаг. Зам дагуу шалгах үед иргэд зөрчил гаргасан жолоочийг хамгаалж, хяналтын байцаагч руу дайрч, доромжлох, шалгалтын үйл ажиллагааг саатуулах зэргээр хүндрэл учруулдаг. Тухайн жолооч зөрчил гаргаагүй бол саатуулахгүй. Тиймээс иргэд үүнийг ойлгох хэрэгтэй.

-Нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгө төлж зорчих шалтгаан нь “Карт цэнэглэх цэг цөөхөн, зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг, өглөө эрт онгойдоггүй” гэж зорчигчид хариулдаг?
-Автобусны карт борлуулах, цэнэглэх цэгийн үйл ажиллагаа болон иргэдээс ирдэг эдгээр гомдлыг “Улаанбаатар смарт карт” компани шийдэх ёстой. Тус компани банкны картаараа автобусны картаа цэнэглэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас иргэд санаачлагатай байж, ойрхон АТМ рүү очих боломж бий.

Карт борлуулах, цэнэглэх 802 цэг байна

Автобусны карт цэнэглэх цэг, ажиллах хуваарийн талаар “Улаанбаатар смарт карт” компанийн мэргэжилтнээс тодруулахад “Долдугаар сарын 1-ний байдлаар карт борлуулах, цэнэглэх 802 цэг ажиллаж байна. Тэдгээрийн ажиллах цагийн хуваарь харилцан адилгүй. CU, Circle K сүлжээ 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг бол ихэнх ТҮЦ 06:00 цагт онгойно. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цагийн хуваарь өөрчлөгдөж байгаа. Тэрнээс биш, бид цэгүүдийг өглөө 07:00 цагт онгойж, 22:00 цагт хаах шаардлага тавьдаг” гэсэн юм.

Эх сурвалж:npost.mn


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.94] 2020-07-06 07:16:41

Та картании цэнэглэх олигтои олон газар олж хардаггү өглөө эрт бга бүгд хаалтатаи бдаг тэгвэл хаалтатаи үедээ үнэгүү явуулахгү юу та нариин хариуцлага бүгд карт цэнэглэх бүх газар чин өглөө 6 цагаас орои 10 цаг хүртэл ажиллбал бүгд цэнэглүүлнэ явна овтобус жолоо ч 5 цагт баргалж цугладаг биздээ тэд нартаи хамт онгоилохгүу

иргэн [203.217.139.240] 2020-07-06 06:21:13

Жолооч нар хүмүүсийг картаар үйлчлүүлэх шаардлага тавихын оронд харин ч эсрэгээрээ мөнгө авах сонирхол ихтэй байдаг. Ичих ч үгүй аваад кармалаад байдаг юм бн лээ. 1 буудал явахад л 10-аад хүнээс мөнгө авчихдаг.

zzz [45.117.32.2] 2020-07-06 05:50:54

ter kartni tsegn haana bdiin bvv med yostoi bvtehgui uglu ongoihgui oroi haachna haaya neg bus d suuhaar eswel yaraltai hereg garaad genet bus r ywj bolno shd ene ved mungu uguhuus uur yahawdee

зочин [103.212.116.151] 2020-07-06 03:43:59

Манай хүмүүст их учир байна тэртэй тэргүй өгч л байгаа юм чинь картаа цэнэглэхгүй байх юм жолооч нар гуйгаагүй өгөхөөр нь үгүй гэхгүй эр хүн олзонд эрвээхэй зуланд гэгчээр л болох юм үйлчлүүлэгч нар картаа сайн цэнэглэж бай хэн хэндээ хал балгүй байяцөмөөрөө л амьдрах гээд ядаж байна уг нь бэлэн мөнгөний хайрцаг байдаг л даа тэр тусгүй байхаа картаа л хэвшүүлсэн нь дээр байх хоёрдоод ирхээрээ тусгүй болно сүүлийн үед хоосон карт уншуулдаг хүмүүс эх болжээ хүрэлцэхгүй байна гээд л яваад өгдөг болж хүмүүс цалингүй хэцүү л болж байх шиг байна

Зочин [202.21.97.30] 2020-07-06 03:37:00

ЭХЛЭЭД НААД АВТОБУСНЫ БУУДЛУУДАА ЦЭГЦЛЭЭЧ ЭЭ. 1 ДУРЫН МАШИН ОРЖ ИРЭЭД ХААГААД ЗОГСЧИХДОГ. 2 ДАВХАР ЭГНЭЭНД АВТОБУС НЬ ЗОГСДОГ, 3 СОГТУУ ХӨЛЧҮҮ НӨХДҮҮД НЬ ЗОРЧИГЧДЫГ АЙЛГАЖ ИЧЭЭДЭГ, 4 ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР НЬ МАШИНУУД ГАРААД МОРДЧИХДОГ, 5 ДЭРГЭДЭХ ГЭРЛЭН ДОХИО НЬ ЗӨВХӨН МАШИНД ЗОРИУЛАГДАН АЖИЛЛАДАГ, 6 БИЛЕТ БОРЛУУЛАГЧ НАР НЬ БАЙНГА АЖИЛЛАДАГГҮЙ, 7 БУУДАЛ ДЭЭРЭЭ АВТОБУСНУУД НЬ ДУРТАЙ ХУГАЦААГААРАА ЗОГСОЖ СААТДАГ, за тэгээд автобусны заалыг ярих юм бол бүүр их зүйл байнаа. шалгагч нар нь ч гэсэн дээрдээд байх юмгүй шүү

hm [103.26.195.106] 2020-07-06 02:14:28

"Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, буу!" гэж байгаа жолооч хараагүй. Харин бэлэн мөнгө аваад хариулт өгдөг, эхнэр нь юмуу шалгагч нь юмуу авгайд орлогоо өгч байгаа жолоочийг бол харсаан. Жолооч болон орж байгаа зорчигчийг хянах камер байршуулаад л асуудлыг шийдэж болно. Нийтийн тээврийнхэн өөрсдөө асуудлаа шийдэхгүй байж алдагдалд орлоо, парк шинчилж чадахгүй бна гэж гоншигнож байгаад л татвар төлөгчдийн мөнгө авахаа урьтал болгоно.

ЗОЧИН [103.10.22.111] 2020-07-05 13:11:03

ЖОЛООЧИД ХОЁР КАМЕР ТАВИХ ХЭРЭГТЭЙ . БҮХ ЖОЛООЧ АВААД ХЭВШЧИХСЭН ЗАРИМ НЬ ХАРИУЛТЫГ НЬ ӨГДӨГ ГЭЭЧ БҮР ЦАЙРЧИХСАН .

Торгууль нь 20, 30 мянга гэдэг чинь маш бага байна [43.228.129.148] 2020-07-05 11:47:18

Торгууль нь дор хаяж 50 мянга байх хэрэгтэй. 3 удаа баригдвал торгуулын хэмжээг нь 3 дахин нэмэгдуул, 5 дах удаагаа баригдвал ажлаас халах, г.м. Жишээ нь буудалаас 10 хун суухад 3 нь зоолттой бэлэн менгеер телж байна. 1 буудлаас л тийм гээд боддоо. Жолооч нар едерт дор хаяж 50 мянгатай бууж байна, цалингаас гадуурх орлого шуу. Шийдэх арга нь амархан шдээ, хегжилтэй орноос л хуулчаач дээ. Жишээ нь Японд гэхэд автобусанд картаар ч бэлэн менгеер ч уйлчилнэ. Жолоочийн хажууд лацтай хайрцаг бас менге задалдаг машин байна. Менгее машинд хийж задлуулаад таарсан менгее хайрцагт хийнэ. Жолооч тэрийг онгойлгож чадахгуй, заавал бааздаа очоод хураалгана. Еерсдее бодож чадахгуй бол зугээр л хегжилтэй орнуудын туршлагыг тэр чигээр нь л хуулчих.

Зочин [139.5.219.170] 2020-07-05 11:12:42

Автобусны зарим жолооч хүнээ ч буулгахгүй шахуу зогсохгүй шахуу явуут дундаа хүн буулгаж бн үүнийг камераар хянаж торгох хэрэгтэй

зочин [103.26.194.181] 2020-07-05 09:09:06

Лацтай.хайрцэг тавих хэрэгтэй.Хөдөө орон нутгаас очоод нийтийг тээврээр үйлчлүүлэхэд өндөр настанд өндөр настны карт байхгүй учраас бэлэн мөнгөөр явахаас өөр яахав.Би чинь өндөр настан гээд үнэгүй зорчихгүй нь ойлгомжтой шүү дээ.Яагаад карт байдаггүй вэ гэвэл УБ хотын харъяаллын биш хөдөө орон нутгийнх гээд.... Бид чинь хэдий өндөр настөй ч гэсэн МОНГОЛ УЛСЫН ИРГЭН МӨН юм шүү дээ.Ингээд бодоод үзэхэд УЛСЫН НИЙСЛЭЛДЭЭ ОЧООД нийтийн зорчигч тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхгүй гэдэг нь харагдаж байгаа юм даа.ИРГЭД ЭЭ БОЛОН ӨНДӨР НАСТАНГУУДАА ТЭГЭЖ ЯЛГАЖ ҮЗЭЖ БОЛМООРГҮЙ БАЙНА АА.Орон нутагт ч гэсэн Смарт картаа борлуулах хэрэгтэй.

саранцэцэг [202.9.40.85] 2020-07-05 03:45:54

Карт цэнэглэдэг цэгүүд ерөөсөө онгойдоггүй. 10 цаг болж байхад арай гэж нэг онгойдог. Тэгээд өөрсдийнхээ бизнесийг хийгээд хурдан цэнэглэж өгдөггүй. Арай л биш. Хөдөөний 80 гарсан эмээгээс картаа уншуул гээд загнаад бүүр хөөгөөд буулгадаг кондуктор нар нь. Автобус зогсдог зогсоолдоо ерөөсөө зогсдоггүй уралдаад л алга болдог. Жолооч болон кондуктор аймаар нахалны араншинтай. Бас 2 хөлгүй настай хүн буух гэж байхд хурдан буугаач пизда минь гэж загнаад сууж байвал яахав

Зочин [202.9.40.124] 2020-07-04 02:02:14

jolooch shaardlaga tavih suulgahgui bailgah hyanalt shalgalt mash ih hiigdej ondor torguuli tavij kartaar yavuulj hevshuuleh jolooch nart bituumjleltei hairtsag bailgah jolooch nar maani coeltoi tsever huvtsaslalt jigd baih

Зочин [202.126.88.191] 2020-07-04 01:39:29

1989-1990 онуудад 2 жил автобус кондуктор буюу мөнгө хураагчгүй ажилласан.Тэр үед зорчигчид гаднаас билет борлуулах цэг-/албан ёсны ТҮЦ байгаагүй цаг үе/ -ээс билет авч автобусанд суусан тохиолдолд билет цоологч төхөөрөмжинд билэтээ цоолж зорчдог байсан. Харин тэр үед хяналт шалгалт сайн явагддаг байсан. Байсхийгээд шалгалтын хүмүүс цагдаагаар хүч нэмэгдүүлэн орж ирээд билэтээ авсан болон цоолсон эсэхийг шалгаад хэрвээ мөнгөө төлөлгүй зорчсон билетээ цоолоогүй бол шууд газар дээр нь 10 нугалж торгодог байсан. Ийм л шалгалт хийэ хариуцлагыг жаахан нэмэгдүүлмээр байна. Одооны энэ хэдэн Хяналтын ажилтан гэсэн авгай нар бол байхын бараа, идэхийн дараа болсон хоолны савнууд.Тэдний үгийг тоож байгаа хүн ч байхгүй. Орой 18.00 цагаас хойш тэд буугаад гэртээ харьчихдаг тул зорчигч мөнгөө жолоочид бэлнээр төлөөд явж л байгаа. Жолооч руу харулсан хяналтын камераар бэлэн мөнгө авч байгаа эсэхийг хянаж торгууль

ЗӨВ [150.129.143.196] 2020-07-04 00:49:05

Шалгалт буудал болгон дээр байдаггүй. Торгуулсан мөнгөө хэд нугалаад олдог. Торгуулийн хэмжээг нь нэмэх хэрэгтэй

САНАЛ [150.129.143.196] 2020-07-04 00:38:03

Автобуснуудыг богино эргэлтэнд оруулах хэрэгтэй. Карттай хүмүүс дамжаад сууна. Бэлэн мөнгө өгдөг хүмүүс 2, 3 дахин илүү мөнгө төлөхгүйн тулд карт руу шилжинэ

ЗОЧИН [150.129.143.196] 2020-07-04 00:35:50

Юундаа жолооч нар хохироод байгаа юм. Мөнгөө бэлнээр авахгүй л байгаач дээ. Хүмүүсийн ухамсар муу байна. Ялангуяа залуучууд... Мөнгөө улсдаа оруулж, нийтийн тээврээ сайжруулахад нэмэр болох ёстойг ойлгохгүй, ганц карт аваад цэнэглээд явах ухамсаргүй, арчаагүй байна

иээдтэй байна [150.129.143.196] 2020-07-04 00:29:22

МӨНГӨ авахгүй ОДОО буу л гэж хэлэх ёстой. ЮУНЫ жолооч хохирох вэ?

Зочин [202.126.90.135] 2020-07-03 23:17:29

орон нутгийн хүмүүс мөнгө төлж явж буйг буруутгах арга байхгүй. зохицуулалт хэрэгтэй. муйхар тэнэг ажил хийдэг.

Иргэн [66.181.184.183] 2020-07-03 15:56:16

Лацтай хайрцаг тавь.тэгээд мөнгөө хий.жолоочид цагаан цамц цагаан бээлий зангиа олгож хэвшүүл.арзайж сэгсийсэн МУ ын нэрийг гутаасан жолооч нар цөөнгүй бна.

Зочин [66.181.161.23] 2020-07-06 03:48:30

яг үнэн, жолооч нар арай бохир шүү.анхааралдаа авах хэрэгтэй, торгох моргохоосоо өмнө хувийн ариун цэвэр, харилцааны соёл дээр улс чхувь ч анхаарлаа хандуулах цаг аль хэдийнээ болсон шүүү

Зочин [202.126.90.135] 2020-07-03 23:15:24

ха ха ха

Зочин [103.10.21.41] 2020-07-03 14:30:09

Жолооч нар мөнгө авахгүй байх ёстой Гэхдээ тэдэнд тийм ухамсар өчүүхэн төдий ч б.хгүй Улсын орлогыг ичих ч үгүй авдаг.Нийтийн тээврийн жолооч нар.бүдүүлэг ажилдаа бохир хувцастай явдаг автобусаа өмхийртэл тамхи татна зорчигчтой явах үедээ хүртэл тамхи татдаг ХОТЫН СОЁЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ ....ТӨРӨӨС ИРГЭДДЭЭ ТҮРГЭН ШУУРХАЙ СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ олон төрлийн арга хэмжээ авдаг ч тэр нь АРД ИРГЭДДЭЭ ХҮРДЭГГҮЙ ...НИЙТИЙН ТЭЭВЭР БОСОО УДИРДЛАГАТАЙ БАЙВАЛ АХИЦ ГАРЧ МАГАДГҮЙ ЮМ....

Зочин [202.21.108.18] 2020-07-03 13:32:03

хайрцаг тавих хэрэгтэй

Зочин [202.179.26.225] 2020-07-03 12:29:00

Ингэж зардал чирэгдэл болж байхын оронд мөнгөөр картаар аль алинаар үйлчилдэг болгочих. Гачууртад жишээ нь карт цэнэглэдэг газар байхгүй. Хүмүүсийг картаа цэнэглэхийг шаардаж та нар дийлэхгүй ээ.

Zchn [202.9.46.87] 2020-07-03 12:00:31

Жолооч шаардлага тавьж бхыг хараагүй.бэлэн мөнгө аваад байх нь тэр 26000 торгуулах бага бна түүнийг хэд нуглаж олдог юм бна лээ.торгуулийг өндөр болгох хэрэгтэй.Иргэд өөрсдөө хариуцлагатай картаа цэнэглээрэй

Urlug [192.82.77.170] 2020-07-03 11:51:32

Ene hynaltiinhan bainga shalgadagguil ym bnleeshd hudalaa jolooch barag udurt 50n tsaastai buudag bhdaa

Chinges [192.82.77.170] 2020-07-03 11:36:00

Jolooch nar uursduu belen mungu abch undaa tamhia avdag shaardlaga tavij bhii n neg ch haraagui

Зочин [202.9.40.121] 2020-07-03 10:21:18

1. Жолооч бэлэн мөнгө авахгүйгээр шаардлага тавьж буулгах хэрэгтэй шдээ. 2. Автобусны цонх хаасан халтар хөшгөө болих хэрэгтэй. Нуль тоос. 3. Амортизатораа янзлах хэрэгтэй шдээ. Арай л сэгсчүүлэх юм. 4. Автобусны буудалдаа орж бж хүнээ авах хэрэгтэй шдээ. Автобусны жолооч нар өөрсдөө соёлгүй, шаардлага тавьж чадахгүй арчаагүй хулгайч зантай бна!!!!!

Зочин [202.9.46.74] 2020-07-03 10:12:48

Jolooch nar shaardlaga tavikhgui, belen mungu avdag.

зочин [122.201.31.221] 2020-07-03 10:03:53

Зуслангийн чиглэлд мөнгө өгч үйлчлүүлэх явдал их байгаа.Үүнд үйлчлүүлэгчид буюу зорчигчид ихээхэн буруутай, эртнээс картаа авч цэнэглээгүй юмуу, эсвэл тооцоо нь хүрэхгүй карт уншуулаад мөнгө төлж явах нь их байна.Эртнээс юмаа бэлдсэн байх хүмүүсийн ухамсар дорой байна даа.Биеэ өмөөрөх явдалгүй манай хүмүүс юманд хайга ханддаг болохоор яана гэхэв дээ. Унаанд суучихаад мөнгө нь хүрэлцэхгүйгээс жолоочид бэлэн мөнгө өгпөг түүнийг нь жолооч авахгүй гээд яах билээ.Тийм хүмүүсийг буулгаад байвал эрхбиш засрах байхаа.Шалгагч нар зорчигчидод шалгуур тавьж торгоод хэвшүүлэх хэрэгтэй санагдах юм.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.