Г.Даваажаргал: Иргэд аж ахуйн нэгж зуны улиралд өвөл хэрэглэх сайжруулсан түлшээ нөөцлөх боломжтой

Н.Алтанцэцэг / Нийгэм

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шахмал түлшийг зуны улиралд нөөцөлж байгаа. Нөөцлөх байрны хүртээмж хэр байна бэ?

-Зургаадугаар сарын 25-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байгаа. Энэхүү захирамжид төвийн зургаан дүүрэгт тус бүр 60 мянгаас доошгүй түлш нөөцлөхийг үүрэг болгосон. Зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар “Тавантолгой түлш” компанитай хамтарч тухайн дүүрэгт байрлах агуулахад түлш нөөцлөх ажлыг хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлсэн. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ИРЭХ ӨВӨЛ ХОЁР ҮЙЛДВЭР ЗЭРЭГ АЖИЛЛАХ УЧРААС ТҮЛШНИЙ ХОМСДОЛ ГАРАХГҮЙ

-Аж ахуйн нэгж болон иргэд шахмал түлшийг нөөцлөх шаардлагатай юу?

-Халаалтын зуухтай иргэн аж ахуйн нэгжүүд өвлийн хэрэгцээндээ сайжруулсан түлш нөөцлөх бүрэн боломжтой. Мөн айл өрхүүд ч гэсэн нөөцөлж болно. Өнгөрсөн өвөл 400 гаруй борлуулалтын цэг ажилласан. Одоогийн байдлаар 100 орчим борлуулалтын цэг ажиллаж байна. Иймээс зуны хугацаанд өвөл хэрэглэх сайжруулсан түлшээ нөөцлөх бүрэн боломжтой юм.

-Өнгөрсөн өвөл нэг өрхөд зургаан шуудай түлш борлуулдаг журамтай байсан. Нөөцлөх үед хэмжээ зааж байгаа юу?

-Одоо ямар нэгэн хэмжээ заахгүй байгаа. Иймээс айл өрх, аж ахуйн нэгжүүд хэрэглээнийхээ хэмжээндээ тааруулж нөөцлөх боломжтой. Сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах, ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахууд тогтсон байршилд нэг бүрчлэн ажиллаж байгаа. Ерөнхийдөө 22176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна.

-Ирэх өвөл шахмал түлшний нөөц хангалттай байж чадах болов уу?

-“Тавантолгой түлш” компани өнгөрсөн өвлийн хугацаанд нөөцтэй байсан. Үйлдвэрлэлийн хүчин чадал хэвийн ажиллаж байгаа. Мөн Налайх дүүрэгт үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Ирэх өвөл хоёр үйлдвэр зэрэг ажиллах учраас түлшний хомсдол гэдэг зүйл гарахгүй.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.4] 2020-07-05 03:05:10

Dagjui tulsh.1 alham uragshilsan.utaa ers bagaslaa.Tor zasgiin ajliig demjij bj bid uragshlana.Huk zov ym hiijee.Tosliin zuuh chenjiin gart orson shuu.tosliin zuuhiig olnoor oruulj ireerei.tegvel aylgui.

Bold o [223.62.173.20] 2020-07-04 11:09:48

Ugaartaj uheh gee yu..oron nutagdaa nuurs modoo tuleed bj bsan ni deer dee..ene tulsh mash evgui tulsh dee olon ugaarsan shuu...

Зочин [202.9.46.65] 2020-07-04 11:27:15

Nyyrsee tyleed l bj bai daa. Yandangaar garax estoi utaa uur gazraar garsan bn. Ene xenii buruu ve.

Зочин [202.126.88.69] 2020-07-04 10:53:00

Oron nutgaas hudaldaj avmaar bna bolohh uuuu

Зочин [66.181.161.110] 2020-07-04 08:19:38

Мөнгө алга


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.