Токио-Улаанбаатар чиглэлд 263 иргэнийг авчирч буй үүргийн онгоц 19 цагт газардана

Н.Баярмаа / Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн таван нислэгээр гаднын орноос иргэдээ авч ирэх ажил үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм.

Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж. Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм.

Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.