Алтанбулаг боомтоор долдугаар сарын 5-6-нд нийт 215 иргэнийг татан авчээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Улсын Онцгой комиссийн шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулан боомтоор иргэдээ татан авлаа. ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна.

image

Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар сарын 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүлжээ. Ингэснээр долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.