Нийслэлийн зам, талбай, ус зайлуулах далан сувгийн нөхцөл байдлыг сайжруулахыг үүрэгдэв

Б.Лхамаа / Нийгэм

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын зам, талбайн дэд бүтцийн талаар хэлэлцлээ. Тодруулбал, сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас нийслэлд ус их тогтож, иргэд, автомашин, нийтийн тээвэр зорчиход хүндрэл үүсч, зам болон барилга, байгууламж эвдэрч байгаа тул ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Борооны улмаас автозам, гудамж, талбайд учирсан хохирлыг хэрхэн шийдэж байгаа болон мөн ирэх өвлийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний нөөцлөх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Улаанбаатар хот болон хотын орчимд усны түвшин 10 см нэмэгджээ. Энэ нь олон жилийн дунджаас давсан байна. Энэ сарын 3-6-нд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаар ажиллаж үерийн усыг зайлуулжээ. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага иржээ.

Хуралдаанаар нийслэлийн зам, талбай, ус зайлуулах далан суваг, байгууламж болон цахилгаан, эрчим хүчний байгууллагад өнөөдрийн дотор очиж, нөхцөл байдалтай танилцаж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов. Мөн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх ААН-үүдтэй хийсэн гэрээ дуусч буйг эргэн харж, энэ ажлыг түлш нөөцлөхтэй холбоотойгоор яаралтай зохион байгуулах болов.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.27.81] 2020-07-07 23:03:06

УСАРХАГ БОРОО ГЭЖ БАЙНА. ЦАСАРХАГ ЦАС ГЭЖ БАЙНАА. ҮҮРЭГДЭХ ГЭНЭ ШҮҮ. ҮҮРЭГДЭЭД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ. ЯМАР БИЕЛҮҮЛЭХ БИШ. ЧАДАХ Ч ҮГҮЙ.

зочин [124.44.156.207] 2020-07-07 14:28:18

Усархаг бороо гэж юуг хэлээд байна вэ? Хэдий хэмжээний бороо орсон юм бэ? Хариуцсан ажлаа дор бүрнээ чанартай сайн гүйцэтгэдэг бол ийм хохирол гарах уу? учрах уу? Ийм тэнэг хурал, яриаг бид дахиад хэдэн жил сонсох, унших, харах вэ? Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр үү?

Зочин [99.229.251.229] 2020-07-07 12:55:54

Ганц суваг шуудуйг цэвэрлээд усны аюул зогсохгүй шдээ,,,, зам тавихдаа ба замын хажуугийн ус зайлуулагч хийхгүй бол хот дандаа л борооны дараа усанд автана шдээ!!! Монголоос өөр газар төв замаараа ус туулаад явдаг хүмүүс харсан уу??????!!!!!!

Зочин [202.126.88.187] 2020-07-07 10:34:29

00


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.