Д.Нарангэрэл: Афганистан дахь Монгол цэргүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид COVID-19 халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдийн асуудлаар Батлан хамгаалах яамтай байнга холбогдож мэдээлэл авч байна. БХЯ-наас цэргүүдээ татаж авах асуудлаар арга хэмжээ авч байгаа.

Улсын нууцад хамаардаг учраас цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

- Казахстанд байгаа иргэдийг татан авах уу?

- Энэ сард хийгдэх үүргийн онгоцуудын хуваарь гарсан. Тусгай үүргийн нислэгийн асуудлыг УОК, Шуурхай штаб дээр шийдвэрлэн ажиллаж байна.

Казахстанд өвчлөл нэмэгдэж байгаа учраас ОХУ-аас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очиж ажиллаж байгаа.