Ц.Насанбат: Албан тушаалын хэргүүдэд хохирол учирсан байхыг заавал шаарддаггүй. Үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог

Н.Баярмаа / Нийслэл

Олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат танилцуулж сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Олны анхаарал татсан хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээрт прокуророос ямар зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн бэ. Иргэд зөрүүтэй мэдээлэлтэй байгаа тул тодорхой хариу өгнө үү?

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханд холбогдох хэргийн тухайд гол үйлдэл нь Таван толгойн орд гзрыг ашиглуулах талаар төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэдэг зүйлчлэлээр үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг шүүх гэмт буруутайд тооцон эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр гэм буруутайд тооцон шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолтойгоо танилцсан уу, Монголд хэзээ ирэх вэ?

-Мөрдөх байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурор яллагдагчаар татах шийдвэрээ гаргасан. Яллагдагчаар татагдсан хүнийг эрэн сурвалжлах, гадаад улсаас авчрах чиг үүргийг мөрдөх байгууллага гүйцэтгэдэг.

-Улсад хохирол учруулаагүй байхад нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад ял өглөө гэх шүүмжлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Хоёрдугаар бүлэгт, тодруулбал 2.1-т нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Албан тушаалын хэргүүдэд ихэвчлэн хохирол учирсан байхыг заавал шаарддаггүй. Үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог.

-Мөнгө угаахтай холбоотой зургаан хэрэг байна гэлээ. Эдгээрийг тодруулж хэлж өгнө үү, ямар хэргүүд байгаа вэ?

-Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон мөнгө угаасан, хүрээлэн буй орчин хохирол учруулж мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг залилж мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Адъяасүрэн, Ц.Гарамжав нарыг шалгаж байгаа юу?

-Улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь гэмт буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй тул тодорхой хүмүүсийн талаар мэдээлэл өгөх нь зохимжгүй асуудал.

-"ЖАСТ" группийн Ш.Батхүүтэй холбоотой асуудал ямар шатандаа байна вэ?

-Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэдэг зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үргэлжлэн явагдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.89] 2020-07-08 15:35:04

ИНЕГ-ын дарга Бямбасүрэн яллагдагчаар татагдсан боловч прокурор АТГ шүүхийнхэний ах дүү амраг саданг ажилд авч хуульд захирагддаггүй нэг гэмт этгээд бий болоод удаж байна. Энэ прокурор хүртэл Бямбасүрэнг ариун цагаан мөнгөө их өгдөг сайн дүү гэдэг байх шүү

зочин [103.57.95.37] 2020-07-08 15:16:57

атг,шүүх ,проKурорын янз янзын амитад хааяа гарч ирээд л сүрийг үзүүлж дөвчигнөөд л сураг ажиггүй алга болчих юм.ингэж хүүхэлдэй шигээ дохиураар ажил хийж яаанав дээ.цаад эзэн эзэдүүдээ илчилээд манай эзэн гэж энэ нөхөр биднийг удирдаж ажил хийлгэдэг гээд хэлчих хэрэгтэй шүү дээ.ард иргэд тэр эзэн эзэдыг чини харж таниж мэдэж аваад эзэдүүдээс чини асууж баймаар бна.та нар утсан хүүхэлдэй юм шүү дээ

Зочин [202.55.188.46] 2020-07-08 14:44:11

Элбэгдоржийг эрээд олохгүй мунгинаад эцэст нь Интерполд хандаад аргаа барж байсанаа өөрөө хүрээд ирэхээр нь юу ч болоогүй юм шиг ширэн нүүрлээд сууж байгаа Монголын Шүүх Прокурорууд шударга уу?

Zochin [128.199.92.55] 2020-07-08 13:42:36

Yaahaaraa alban tusgaaliin herguuded uchirsan hohirol tootsdoggui shaardaggui tiim huuli hezee bii bolchihov. Eronhiilogchoos ehleed dooshoogoo buh shatnii alban tushaaltanguudiin uchruulsan hohirol heden terbumaar yarigdana, zarim ni niigemd noloolhuits hohirol uchruulna. uchruulsan hohiroliig ni nohon toluuldeg boloh estoi. Ard irgeddee hatuu haltai, deer bgaa noxod oorsoddoo eeltei hongon huuli batlaad tosvoos hulgai hiij terbumtan bolood bgaagiin bas neg shaltgaan ni endees haragdaj bna. neg irgenii omch hulgailah, niit irgediin omch hulgailah 2 bol oor oor asuudal, edleh yal ni ch oor oor baih uchirtai


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.