Ж.Батбаясгалан: Наадамд 3,0 тэрбум төгрөг төлөвлөсөн. Цар тахлаас сэргийлэх ажилд их мөнгө зарцуулагдаж байна

Н.Баярмаа / Нийгэм

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “13 дугаар зуун цогцолбор”-т үзэгчгүйгээр зохион байгуулах гэж буй. Тэгвэл яг одоо Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийж байна.

Тэрээр "Энэ жил цар тахлын улмаас нийтэд үйлчлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Ямар нэг үйлчилгээ зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Телевизийн суваг, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан хүргэнэ. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэхээр зорьж байна. Цар тахал нэг талдаа хүндрэл болж байна. Нөгөө талдаа цар тахал давуу талыг мөн үүсгэж байна.

Тиймээс бид холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмж, дэглэмийн дагуу наадмыг зохион байгуулна.

Шагнал, урлаг соёл, тохижилт үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах, ард иргэдэд хүргэх зэрэг үйл ажиллагаанд зардал гарч байна. Энэ наадмыг зохион байгуулж буй ажилтнууд сар орчим хугацааг зарцуулж байна.

Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны Наадмыг 3,0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Цар тахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар журамласан. Үүнийг хийхэд тодорхой зардал гарч байна. Дэлхийд ганцхан Монгол наадмаа, энэ уламжлалыг дэлхий дахинд танилцуулахын тулд нэг сарын хугацааг зарцуулж байна. Баяр наадамд оролцож буй хүмүүсийн бай шагналыг баталсан" гэлээ.

Үндэсний бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцдог. Мөн үүнд хурдан морины уралдаанд оролцогчид нэмэгдэнэ. Эрсдэлээ тооцож үзвэл бүх арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулахад хэтэрхий их хүмүүсийн бөөгнөрөл үүснэ. Үүнээс сэргийлж “13 дугаар зуун цогцолбор”-т тусгай төлөвлөгөөний дагуу наадмыг зохион байгуулн гэж наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.95.37] 2020-07-08 07:26:46

монгол наадамаа жонхуугийн тэр их олон хувийн Kамдони,аж ахуйн нэгжүүд ни хөрөнгө мөнгөө гаргаж хийхэд яагаад болохгүй гэж.татвар төлөгч бид ард иргэд 3тэрбумаа хувааж авч гэр орондоо наадамаа хиймээр бна.төр албаныхан тэр хулгайч луйварчдын бүлэглэлийнхэн жонхуу хулгайч нартайгаа нийлээд наадамаа хийцгээ.татвар төлөгч ард иргэдээ багахан шиг доромжилоорой.арай хэтэрхий давар ч бна.ард олны уур хилэн босох юм бол далайн давалгаа шигээ хүчтэй цунами шиг л юм болно шүү.ирэх 4жил та нар амар амгалан бна гэж үгүй шүү.

Зочин [66.181.161.49] 2020-07-08 05:36:18

Хүй долоон худагт зохион байгуулахад бас л замууд дээр пост гаргаад бөөгнөрөл үүсгэхгүй байж болно .Заавал Женко турд хийх гээд байгаа нь Баттулшад ирэх жилийн сонгуулийн зардлыг төсвийн мөнгөөр бэлдэж өшч байгааш ард түмэн ойлгож байгаа.Чи наадам хийх газар ерөнхийлөгчийн эзэишил биш гээд бүлтрээд байсан байх.Ингэжнамдам хийсний үр шимийг орон нутгийн сонгуулиармэдрэх болно.

Зочин [59.153.84.166] 2020-07-08 05:08:13

Ард түмэндэн 1 сая төгрөг өгөх цаг нь болсон.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.