Наадмын түрүү бөхийн нэрэмжит автомашиныг НЭМГ-т гардуулна

Н.Баярмаа / Нийгэм

Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” 7 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дэлхий даяар “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж буй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшн суулгасан ухаалаг таблет бэлэглэнэ. Даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн 6 насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв

Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжийг хүргэж байгаа юм.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд “COVID-19” цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархаж байна. Энэ автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цом гардуулж байсан. “Тоёота цом” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагддаг.

Энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл”-ийг түрүү бөхөд гардуулна. Уг шагнал цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл” гардуулах ёслол 7 дугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд болно хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

agaa [124.158.90.3] 2020-07-09 00:06:28

ОК

zOCHIN [66.181.161.95] 2020-07-08 15:10:41

MASH ZUB SHIIDBER BN DOPING XEREGLESEN BUXUD UGCHUUD DARAA N YAXAA MEDEXGUI BAISNAAS XOISHID CH ERUUL MEHD XIUXDIIN TULUU UGCH BAISAN N DEER HAAD MASHINIG CHIN ABAXIIN TULD BUXCHUUD DOPIMG XEREGLEJ BN

Зочин [103.229.120.241] 2020-07-08 13:32:16

энэ их зев болжээ!! Юу ч хийж бvтээдэггvй бvх насаараа найр наадам хэсэж амьдарсан тэр хэдэн тарган фядалуудыг яасан гэж шагнаж пялдагдаад байдаг юмб?! Зодно гэж айдаг юм байхдаа!!??

ЗОЧИН [202.126.90.11] 2020-07-08 07:27:23

МАШ ЗӨВ

Zochin [66.181.176.162] 2020-07-08 06:36:20

Hudalaa surjignej ner olohoo zogsoovol taarna.

Зочин [192.82.68.212] 2020-07-08 06:19:24

МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ, 100% ДЭМЖИЖ БАЙНА!! ОЛОН ХҮНД ХҮРТЭЭЖТЭЙ ИЙМ АРГА ХЭМЖЭЭ НЬ НҮДЭЭ ОЛЖЭЭ, БАЯР ХҮРГЭЕ!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.