Г.Арсланхуяг: Иргэд аяллаар явахдаа хогоо орхилгүй авч явдаг дадлыг бий болгох хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран “Ирлээ Явлаа Цэвэр” уриатай дотоодын аялагчдад зориулсан нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь аялал жуучлалын улмаас хүрээлэн байгаа орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалж байгаагаараа онцлог юм.

image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ онд дотоодын 560 орчим мянган иргэн тусгай хамгаалалтай хилийн зурвас бүхий нутаг орон болон түүх, байгалийн дурсгалт газруудаар аялана гэсэн судалгаа гаргажээ.

ЭНЭ ЖИЛ ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛ ДЭЭР АНХААРНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан: Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гадаадаас жуулчид ирэхгүй. Монгол жуулчид гадагшаа аялахгүй. Иймээс энэ жил дотоодын аялал жуучлал дээр анхаарч ажиллана. Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй үнээр аяллыг зохион байгуулж байна. Мөн орон нутагт байгаа жуучлалын баазууд дотоодын жуулчиддаа зориулж тодорхой бодлого боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Аяллаар явж байгаа иргэд байгаль орчиндоо хог хаяхгүй байхад анхаарах хэрэгтэй. Тухайн очиж байгаа орон нутгийнхаа иргэдийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч орон нутагтаа хувь нэмэр оруулах сайн үйлсийг дэлгэрүүлэх нь чухал байна. Байгалийн дурсгалт газраар аялж байгаа иргэдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллах юм. Байгалийн дурсгалт газраар аялж байх хугацаандаа зөрчил гаргавал байгаль хамгаалагчид тухайн орон нутгийн хууль сахиулах байгууллагатай хамтарч хариуцлага хүлээлгэдэг.

ЗУНЫ АЯЛАЛ ЭХЭЛЖ БАЙГАА УЧРААС “ИРЛЭЭ ЯВЛАА ЦЭВЭР” УРИАТАЙ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

image

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг:- "Аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, аялж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлж байна. Экологийн цагдаагийн алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг оноос хойш шинэлэг байдлаар зохион байгуулж байна. Зуны аялал эхэлж байгаа учраас “Ирлээ Явлаа Цэвэр” дотоодын аялагчдад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ер нь гол зорилго нь аялагчид байгаль орчинг бохирдуулалгүй цэвэр цэмцгэр аялах, хээрийн аяллын зөв дадлыг хэвшүүлэхэд чиглэж байгаа. Байгаль орчинд хог хаяхаар ямар хор нөлөөтэй вэ гэдгийг иргэд сайн ухамсарлах ёстой. Хог хаягдал нь байгаль экологийн ноцтой дайсан учраас иргэд хөдөө орон нутгаар аялахаар явахдаа хогоо хаяхгүйгээр авч явдаг дадлыг бий болгох хэрэгтэй.

image

image

image


Сэтгэгдэл

Zochin [87.66.142.201] 2020-07-08 17:08:27

Mongolchuudiig oilgohoo bolijee, hogoo awaad yaw gehiin orond, hun ih ochij amardag, zugaaldag gazruudaar hogiin saw tawiad, teriigee yadaj 2 honood hogoo achaad baij boldguin baih daa

Зочин [66.181.166.154] 2020-07-08 10:07:51

торгоод торгосон орлогоороо цагдаагаа урамшуулууд явчих хэрэгтэй

Зочин [43.242.242.59] 2020-07-08 10:03:33

авгайгаа зодоод байсан нөхөр дарга болоо юу

Зочин [202.126.90.139] 2020-07-08 10:59:08

Харин тийм бна үл бү эх нөхөр ш дээ

Зочин [202.9.46.157] 2020-07-08 08:52:29

Ардчилсан нийгэмд хүмүүсийн сахилга бат ухамсар их алдагдаж, эрхээ эдлэхийг хүсэж үүрэгээ хүлээх ухамсаргүй болдог.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.