Үерийн далан, борооны ус зайлуулах шугамын ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа

Н.Баярмаа / Нийгэм

Улаанбаатар хотын зам талбайд ус зайлуулах хоолойн шугам сүлжээ хангалтгүй байгаагаас багахан борооны дараа ч Нийслэл хот үерт автагдаж байна. Тэгвэл дээрх асуудлаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай өргөтгөсөн хуралдаанд авч хэлэлцэж байна.

Нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноровын танилцуулж буйгаар хотын гудамж, талбай усанд автаад байгаа нөхцөл байдал нь 1970-1980 онд хийсэн инженерийн байгууламж муудсан нь төв магистрал шугамын ачааллыг нэмж байгаа аж. Мөн айл өрх, ААН, байгууллага усны далан, суваг, инженерийн байгууламжийг хааж барилга, байгууламж барьсантай холбоотойгоор борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл үүсч байна гэсэн юм. Мөн үерийн далан, суваг шуудуу хяналтгүй байгаагаас айл өрх, байгууллага, ААН, үйлчилгээний газрууд хогоо хаяснаас бөглөж байгаад анхаарах болсныг танилцууллаа.

Тиймээс Улаанбаатар хот дахь үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэхийг нийслэлийн удирдлагаас холбогдох албаныхан, дүүргүүдийн удирдлагад даалгав.

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлд нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж нурж эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.