“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Жил бүрийн 7, 8 дугаар сард нийслэл хотын хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-г зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 5 дахь удаагаа хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын гудамж, талбай, гэр хороололд шарилж лууль цэвэрлэгээний нэгдүгээр үе шатыг 7 дугаар сард, хоёрдугаар үе шатыг 8 дугаар сард тус тус зохион байгуулж хогийн ургамлаас ангижрах аяныг өрнүүлэн ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас энэхүү аянд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоодууд идэвхтэй оролцон хогийн ургамал шарилж луулийг цэвэрлэн, олон мянган хүнийг харшилтай болох эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүддээ уриалж байгаа юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.