Шарилжгүй Улаанбаатар аянаар ажил эрхэлдэггүй 136 иргэнийг урамшуулан ажиллуулна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шарилжгүй Улаанбаатар аяныг эхлүүлжээ. 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж буй уг аянаар УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

Шарилжгүй Улаанбаатар аян хоёр үе шаттай бөгөөд 1-р үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, 2-р үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулдаг байна.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах юм.

Шарилжгүй Улаанбаатар аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна гэж УБЗАА-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.