“Хавхгүй нийслэл 2020” аяны эрчимжүүлсэн хяналтыг эхлүүллээ

Aдмин / Нийслэл

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.

Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналтыг эхлүүллээ.

Нийслэлийн Байгаль орчны газар "Хавхгүй нийслэл” аяныг анх 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрт эхлүүлж, тухайн онд 41, 2018 онд 38 хавхыг тус тус нийслэлийн ногоон бүсээс хураан устгажээ. НБОГ энэ оны зургадугаар сард БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулсан байна.

2020 оны зургаадугаар сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшууллаа.


Сэтгэгдэл

Зочин [194.228.32.32] 2020-08-05 22:09:50

хотын гудамж талбайд хавх тавьж болохгүй байхнээ. хотод тарбага байдаг уу? хавхгүй ийслэлтэй өөр ямар улс байна?

Зочин [103.212.117.236] 2020-08-05 00:24:11

Өлсөж үхэх гээд байдаг лалрууд байдын байхдаа

Зочин [122.201.24.184] 2020-08-04 22:42:13

Хуулинд оруулж ан хийсэнээр шийтгэх ёстой.буунаас аюултай хяддаг багаж шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.