А.Амбасэлмаа: 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 20,226,094 хүн өвчилж, 13,313,723 хүн эдгэрэн, 741,113 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн энджээ. ДЭМБ-ын яаралтай тусламжийн гүйцэтгэх захирал Майкл Райан өчигдөр “Коронавирус тархигүй ч хүний биед орж, олон хүнийг өвчлүүлж байгаа тул зөвлөмжийг сахиж, дархлаагаа дэмжих замаар тархалтыг зогсоох боломжтой” хэмээн хэлсэн.

Хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4,945 хүн өвчилж, 130 хүн эндсэн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Япон улсад өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 700 хүн шинээр өвдөж, 5 хүн нас барсан. Шинэ Зеландад 102 хоногийн дараа дотоодод дамжсан коронавирусийн эхний халдварын тохиолдол бүртгэгдлээ. Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: 8 сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, 7 сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжиж байна. Эдгэрч гарсан хүмүүс энхийг сахиулагчид болон 7 дугаар сарын 29-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс.

Манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 хүн эдгэрсэн байна.

Эдгэрсэн хүмүүсээс 50 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлагдаж байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Одоогоор ХӨСҮТ-д 24 хүн COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 43 хүн эмчлэгдэж тусгаарлагдаж буй бөгөөд тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.71] 2020-08-12 20:45:17

Нямхүү гуай хайчсөн бэ?

Зочин [31.46.247.206] 2020-08-12 07:36:54

Бараг бүгд эрүүл дээ. Та хэдийн 250 ор ашиглагдахгүй биз. Хурдан хүмүүсээ гэр орондоо ирэхийг нь зөвшөөрч нөхцөлийг нь бүрдүүлж өг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.