Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ

Aдмин / Нийгэм

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ.

Захирамж гарсантай холбогдуулан иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс хязгаарлалтыг тогтоосон захын хэсгүүдэд нийтийг хамарсан томоохон авто зогсоол байгуулахаар төлөвлөн газрын асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд хязгаарлалттай бүсэд орж ирэхээс өмнө авто машинаа тухайн зогсоолд байрлуулан нийтийн тээврийн унаагаар хязгаарлалттай бүсэд үйлчлүүлэх боломжоор хангахаар зорьж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд:

-Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Зурагт улаанаар тэмдэглэсэн хэсэг бол дугаарын хязгаарлалттай бүс. Дугаарын хязгаарлалттай бүсийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тоймлон хэлэхэд хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал,

Даваа гарагт 1, 6

Мягмар гарагт 2, 7

Лхагва гарагт 3, 8

Пүрэв гарагт 4, 9

Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

Дугаарын хязгаарлалттай өдөр бүсчлэл дотор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох заалт бий.

Мөн 2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дуусах тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан хэлж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-08-17 04:09:54

ЭНЭ хууль бус ажилаа зогсоо. Хууль бусаар хүмүүсээс дээрэмдзсэн мөнгийг нөхөн олгох ёстой: дээр нь БАт үүл гониочины санаачилсан машин хулгайлагдаас нөхөн төлбөр өгөх ёстой.

Балдан [103.10.21.36] 2020-08-15 05:56:07

Бат-Үүл гэж ухаан муутай улаан коммунистын хятадуудаас хуулж хэрэгжүүлсэн ганц ажил. Хятадууд Бээжингийн олимпын үеэр хоёр гурван сар хэрэгжүүлээд, хүмүүс хоёр машинтай болж эхэлж байгааг мэдэнгүүтээ больчихсон. Энэ балай хязгаарлалтаас болж айл бүр хоёр машинтай болчихоод байна. Гэртээ үлдсэн нэг машиныг нь банди нар нь унаж давхиад халтуур хийгээд, машин тэрэг шүргээд, бөглөө түгжээ үүсгээд үнэхээр лай болж байна. Ядаж л байрны гадаа зогсоол эзэлж зогсоод үхмэл хөрөнгө болж байна.

Зочин [182.160.35.166] 2020-08-15 00:17:40

Энэ хязгаарлах ажил захирамжтай байсан ч хууль БУС

[103.80.210.183] 2020-08-14 09:45:36

T1 lalar tord orsonii laig uurch bna daa

ebi [66.181.161.112] 2020-08-14 08:20:30

1. улаанбаатар хотод сүүлийн 20 жил амьдарсан эсвэл төрж өссөн хүн, 25 нас хүрсэн иргэн одоогийн дугаарын хязгаарлалтын бүсэд нэвтрэх нэмэлт үнэмлэхтэй болгоод хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй. орон нутгийн жолооч болон 20 жил хүрээгүй байгаа жолооч нар хотыг тойрсон нэмэлт замуудаар зорчдог болох хэрэгтэй. нарантуул захыг 2 хуваагаад хотоос гарга. замын цагдаа түгжрэлд ямарч хамаагүй шдээ үндсэн ажилыг нь хийлгэмээр байна. нийтийн тээврийн хөгжилөө бодит болго. хотын төврүү орох боломжгүй жолооч нарт зогсоолоор нь үнэ төлбөргүй хангаад нийтийн тээврийг нь нэм. хөрөнгө мөнгө бага орж шийдвэртэй алхам болно. сонгуульд нисдэг царцаа ч багасана. монгол улсын хөгжилд маш түлхэцтэй. 2.төмөр замыг богд хан уулын урдуур явдаг болго. убтз ч ашигтай улаанбаатар хотод ч ашигтай. төмөр замынхаа оронд нэвтрүүлэх чадвар өндөр уулзвар гарцтай зам тавь

Зочин [192.82.65.120] 2020-08-16 09:00:11

зөв шүү

ebi [66.181.161.112] 2020-08-14 07:56:48

хуцдаг малнууд юмаа. түгжрэлийг бодлогын түвшинд бууруулна. дугаар хязгаарлаад ямар ч амжилт олохгүй. айл бүр одоо 2 машинтай болцон. дугаар хязгаарласан бодлого нь 1 машинтай байсан айлыг 2 машинтай болгох замруу түлхсэн. энэ нь тухайн айлын 2 машин долоо хоногийн 5 өдөр нь 2лаа хөдөлгөөнд зэрэг оролцоно гэсэн үг. дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэнээс хойш хугацаанд тээврийн хэрэгсэл жилд хэдэн мянгаар нэмэгдэж байгааг судлаад үз. бээжин хотын бодлогыг маш сайн судал. манайхан бодохдоо бага ангийн хүүхдийн сэтгэхүй гээр бодоод хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн хүүхдийн аргаар хэрэгжүүлээд байна. үнэхээр ой гутмаар

Зочин [182.160.35.166] 2020-08-14 07:56:11

Naad huulk bus ajlaa zogsoo


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.