Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа

Aдмин / Нийслэл

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож мод тарьлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бид 10 дахь жилдээ мод тарьж байна. Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нэг мод өдөрт 10 хүнийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Ганцхан эндээс мод тарих, модыг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг ойлгож болно. Бид монгол орны ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож энэхүү мод тарих өдөрлөгийн зохион байгуулж байна. Мод тарихаас гадна модны хулгай улам бүр гаарсаар байна. Бид Экологийн цагдаагийн албатайгаа хамтраад ард иргэдээ торгох, шийтгэхээс илүүтэй ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсарт нөлөөлөх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.”

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд: “Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон. Ингэснээр ургамал амьтан, ус, гол мөрөн, ой мод зэрэг Экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх боломж бүрдсэн юм. Энэ удаа бид “Ой модоо хайрлая” нөлөөллийн аяныг улс орон даяар явуулж байгаа. Ой модоо хайрлахын ач холбогдол, цаашлаад ой модоо хамгаалах, тарьж ургуулахыг ард иргэдэд уриалах гэх мэт ажлуудыг энэ хүрээнд хэрэгжүүлж байна. Үүний нэг бол өнөөдөр хийж байгаа мод тарих өдөрлөг юм.”


Сэтгэгдэл

Зөвхөн Цэцэрлэгт хүрээлэнгээр зогсохгүй баймаар. [202.131.225.53] 2020-09-28 16:57:13

Ийм паркийг зөвхөн шинэ орон сууцнуудын урд тариад байх нь явцуу, нэг талыг барьсан шинжтэй болж байна. Одоо ийм хөдөлгөөнийг гэр хорооллуудын дунд өргөнөөр өрнүүлэх хэрэгтэй. Тэнд нь тэгээд сайд дарга нар, бизнесийн овгорууд, урлагийн одууд очиж "зүлэг ногоо тарихын гайхамшиг"-ийг сурталчилж баймаар. Дээхэн үед Амгаланд тийм жижиг цэцэрлэг тарьсан байсан. Одоо үүнийг 7 буудал, Дамбадаржаа, Баянхошуу, Шархаданд яагад өрнүүлж болдоггүй юм бэ? Сэхээтнүүд ээ! Дарга нар аа!

зочин [66.181.190.37] 2020-09-27 16:14:45

Гэр хороололд мод тарь.

Алт [194.228.32.113] 2020-09-27 14:35:06

ЦЭНХЭР АЛТ, НОГООН АЛТ, ХАР АЛТ, ЦАГААН АЛТ, МАН АЛТ, АН АЛТ, ХҮН АЛТ, АЛ АЛТ, УРИА ЛООЗОН АЛТ, Төрийн нийтийн алт.

sdaaa [182.160.37.126] 2020-09-26 11:37:43

arai l ih mod tarichiv uuu xaxa uhsen baas

Зочин [2.101.8.20] 2020-09-26 12:12:50

Хийж байгаагаа муулахаа больё. Танайх хашаандаа хэдэн модтой вэ? Хаха


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.