"Кавказ-2020" сургуулилалтыг Герман, Дани, Франц, Румыний цэргийн шинжээчид ажиглажээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Герман, Данийн цэргийн шинжээчдийн баг ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулсан “Кавказ-2020” сургуулилалтыг 2011 оны Венийн баримт бичгийн хүрээнд ажиглажээ.

"Герман болон Дани улсын шинжээчдийн баг итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээний тухай 2011 оны Венийн баримт бичгийн хүрээнд 2020 оны есдүгээр сарын 21-нээс 26-ны хооронд ОХУ-ын нутаг дэвсгэрт хийсэн команд-штабын "Кавказ-2020" стратегийн сургуулилалтын явцыг ажиглалаа. Гадаадын шинжээчид ажлынхаа явцад ангиудын бүтэц, үүрэг даалгавар, тэдний цэргийн ажиллагааны талаарх мэдээллийг хяналт шалгалт хийхээр тогтоосон хэсгүүдэд байрлах цэргийн бүрэлдэхүүн, ангиудын командлалаас авсан" гэж ОХУ-ын Цөмийн аюулыг багасгах үндэсний төвийн дарга Сергей Рыжков мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, гадаадын шинжээчдэд мөн Оросын цэргүүдийн Армени, Беларусь, Узбекистан, Мьянмар, БНХАУ болон Пакистаны цэргийн алба хаагч нартай хамтран гүйцэтгэсэн даалгавруудын талаарх мэдээллийг өгсөн байна. Үүний зэрэгцээ Герман, Франц, Румын улсууд хамтран “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ОХУ-ын дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Кавказ-2020" стратегийн сургуулилалт тус улсын Өмнөд цэргийн тойргийн хээрийн сургуулийн талбайнуудад болсон байна. Астрахань мужийн "Капустин Яр" талбайд хийсэн сургуулилтын сүүлийн өдрийн маневруудыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, мөн дэлхийн 70 орны цэргийн атташе нар үзэж сонирхсон бөгөөд сургуулилтын явцыг Оросын болон гадаадын 140 сэтгүүлч сурвалжилсан байна.

Орос, Беларусь, Иран, Хятад, Армени, Пакистан, Мьянмарын цэргийн албан хаагчдыг багтаасан цэргийн эвслийн бүлэглэлийг бий болгосон нь энэхүү өргөн цар хүрээтэй сургуулилтын нэг онцлог байв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.131] 2020-10-02 13:26:24

Энэ сургуулилтыг байнгын болгох нь барууны заналхийллээс бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой.

Зочин [192.82.68.140] 2020-10-02 01:20:12

Зэр зэв сэггүй бол чамайг хүн , улс гэж үзэх амитан манай гариг дээрээс олдохгүй! Бүгд элэг барина! Бүгд зодно! Бүгдээрээ нулимна.

Зочин [82.144.201.2] 2020-09-28 14:18:58

Армян, Азёрбайджан хоёр байлдаж эхлэлээ....

зочин [115.65.47.30] 2020-09-28 13:12:35

Энэ хэнд хэрэгтэй, ямар ач холбогдолтой, юу сурталчилсан мэдээ вэ? Орчуулсан мэдээний тоогоо ийм мэт мэдээ орчуулж гүйцээх хэрэг байна уу? Хүйтэн дайн, зэвсэглэлээр хөөцөлдөх, зэвсгийн худалдаа г.м асуудлууд дандаа л оростой, коммунистуудтай холбоотой байдаг уу? Муу эр дайнд хөөрнө гэдэг байх аа...

Зочин [202.9.46.139] 2020-09-28 11:19:56

цэрэг зэвсэгийн араас хөөцөлдсөн арчаагүй байдлаасаа салцгаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.