ГХСайд Н.Энхтайван Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайдтай цахим уулзалт хийлээ

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, Биокомбинатыг шинэчлэх төсөл амжилттай урагшилж байгааг сайд нар тэмдэглэв. Хөдөө аж ахуй, түүний дотор хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, усжуулалтын чиглэлээр дараагийн шатанд төслүүд хэрэгжүүлэхээр уулзалтын үеэр мөн тохирсон байна.

Сайд Н.Энхтайван боловсролын салбар нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг болохыг онцлон, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах манай оюутнуудыг хүлээн авсанд талархал илэрхийлэв. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, холбогдох баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах сонирхолтой буйгаа унгарын тал нотлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлыг сайд нар хөндөж ярилцлаа. Энэ жил Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.