ЗГ: Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцөлнө

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.

Мөн Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-10-01 02:07:25

өнгөрсөн жилийн нөөцөлсөн ясаа махны тоонл орууосан шигээ юм хийвэл босч очоод ална шүү

Иргэн [202.126.92.99] 2020-09-30 08:27:57

Төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засагтай байх нь зөвөө, зохицуулалтгүй дур зоргын эмийн, хувийн эмнэлэгийн гэх мэт бизнес арай дэндүү замбараагаа алдлаа, хянаж зохицуулж байгаа төр засаг ч алга, шударга өрсөлдөөний газар гэж ажлаа хийдэггүй газар байна, одоо ханиад эхэллээ, өндөр үнэтэй хуурамч эмэнд ард түмэн ч шатаж хамаг мөнгөө барж дуусан даа, Замбараагүй олон байрны 20 метр квадратад байрласан хувийн эмнэлгүүдийг цэгцэлж дүрэм журмаа чангатгах болоогүй юу, эмч нэртэй болгон л эмнэлэг нээнэ гээд донгосоод явж байхын

зочин [59.153.113.49] 2020-09-30 07:02:03

1,600,0 хүн хотод амидарч бгаа юм бна.махаа төрийн зохицуулалт хийж хотыг хангах хэрэгтэй,сүү,мах,ногоогоор хангаж үнийг тогтвортой байлгаж чадах юм бол инфляци хөөрөгдөхгүй ард түмний амидрал хүндрэхгүй шүү дээ.хэлсэндээ хүрч хийж хэрэгжүүл зах зээл эрэлт нийлүүлэлт гэж дэмийрэхээ боли,төрийн зохицуулалттай эдийн засаг монголд хэрэгтэй.хий хэрэгжүүл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.