Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Aдмин / Нийгэм

"ТУУШИН" ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 88008781

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ХАНГАРДИ ОРДОН

11:00 цагт: Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандарт танилцуулах семинар болно. Утас: 88109320

"BLUE SKY"

11:00 цагт: "Дэлхийн хуримтлалын өдөр - 2020" аяны нээлтийн ажиллагаа болно.

"ТУУШИН" ЗОЧИД БУУДАЛ

11:40 цагт: "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ болно. “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт “КОВИД-19”-ийн оношилгооны 4 PCR лаборатори байгуулах бөгөөд тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх телемедицин үйлчилгээ нэвтрүүлнэ. Утас: 99984729

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН XI ХОРОО

12:00 цагт: Хонхорын Оргидогийн рашаанд 10000 мод тарих "Түмэн мод түмний буян" аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд урлаг соёлын салбарынхан болон мод тарих аянд нэгдэж буй албан байгууллага, хувь хүмүүс оролцоно. Утас:99681983

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

14:00 цагт: "Монголын кино урлаг - 2020" чуулга уулзалт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.