Д.Ганбат: Гантай байгаа аймгуудад анхаарахгүй бол гамшиг болох нь

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлгийн намрын ээлжит чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр болж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэх зарим асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэсэн талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв.

Хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаарх Шадар сайдын мэдээллийн асуудлыг хэлэлцсэн байна.

Тус бүлгээс Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрүүд үр дүнгүй болсон гэдэг асуудлыг ярьсан хэмээн тодтгоод, Засгийн газрын байр суурь үүнээс зөрүүтэй байгаа учрыг лавлах хэрэгтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, эрх баригчид цаашид дахин алдагдалтай төсвийн төсөл өргөн барих магадлалтай хандаж байгааг тэмдэглэв.

Мөн тэрээр, Засгийн газар хууль, журмаа биелүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандав. Учир нь Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх Шадар сайдын мэдээллийг чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө намын бүлэгт ирүүлсэн байх ёстой ч дөнгөж өглөө ирсэн гэдгийг тодотгов. Тиймээс уг мэдээлэлтэй холбогдуулан санал, дүгнэлт бэлтгэх боломжгүй байгааг тэмдэглэлээ. Тэрбээр, “Миний бие орон нутгаар ажиллаад ирлээ. Хэд хэдэн аймгаар гантай байна. Гэтэл холбогдох байгууллага, албан тушаалтнууд үүнд анхаарч ажиллахгүй, энэ байдлаар цаашид гамшиг болох нь. Гамшгийн зэрэглэл тогтоож өгөхийг Засгийн газар, УОК-оос манай гишүүд 20 гаруй хоногийн өмнө хүссэн. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй. Саяхан өгсөн мэдээгээр даваа гарагаас эхлэн ганц нэг албан тушаалтан орон нутагт ажиллахаар явж байгаа юм байна. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, хаана монгол хүн хүнд хэцүү байна, тэр газарт Засгийн газар хүрч ажиллана гэсэн. Гэтэл энэ хүнд хэцүү нөхцөлд газар дээр нь очоод ажиллаад байгаа нь харагдахгүй байна” хэмээв.

Үүний дараа тэрээр УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төсөл болон зарим асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Ганбат нарын гишүүн өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд өмнө нь гишүүдийн хууль санаачлах эрх олон шат дамжлагатай байсныг өөрчилж ард түмэнд нэн хэрэгцээтэй хуулийн төслийг шуурхай хэлэлцэх боломжийг хангажээ. Түүнчлэн гишүүний үг хэлэх нөхцөлийг хааж, боох нөхцөл байдлыг өөрчлөх санал оруулсан байна. Учир нь УИХ-д Ёс зүйн байнгын хороо байгуулагдаж гишүүд ёс зүйн асуудлаар хариуцлага хүлээх боломжтой болсон тул дэгийн хуульд давхар хариуцлагын заалт оруулах нь зохимжгүй гэж үзжээ.

Төсвийн алдагдалтай төсвийн төсөл чуулганд оруулж ирэх гэж байгаа гэж дурдсаныг нь тодруулахад, “ Төсвийн тухай хууль бидэнд бүрэн гүйцэт ирээгүй байна. Төслийн бүрэн эхтэй танилцсаны дараа судална. Сураг дуулахад, нэлээн алдагдалтай төсөл явж байгаа гэсэн” хэмээлээ.


Сэтгэгдэл

Иргэн аагйи [122.201.19.99] 2020-10-02 02:52:54

Пизда чи өөрөө очиж ажиллаач ичдэггүй лалар вэ яасан

ЗОЧИН [202.126.89.186] 2020-10-02 01:42:57

МАЛ НЬ ИХДЭЭД МАЛЧИД НЬ ТООНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД, ДАРГА НАР НЬ ТЭДЭНД ТААЛАГДАЖ САНАЛЫГ НЬ АВАХ ГЭЭД МАЛЫН ХӨЛД ТАТВАР НООГДУУДЛДАГГҮЙ, МАЛЧИД НЬ НДШ ТӨЛДӨГГҮЙ ГЭЭД МАЛЫГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХГҮЙ ХЭТ ИХ ӨСГӨСНӨӨС БОЛЖ ГАН ЗУД БОЛЖ БАЙГАЛЬ ДЭХИЙ ДОРОЙТОЛД ОРЖ БАЙГАА ЮМ. МАЛ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ӨМЧ МАЛЧИД ӨМЧӨӨ ХАМГААЛАХ ЭСЭХЭЭ МЭДЭХ ЁСТОЙ ЭНЭ ЖИЛ МАХ БОЛГОЖ БЭЛТГЭХГҮЙ БОЛ БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛЖ ӨГӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ,

Зочин [192.82.68.140] 2020-10-02 01:34:09

Чи газар дээр нь ажиллаж арга хэмжээ авах ёстой юм байгааз дээ!?? Хэнд хэлээд шаардаад байгаа псдук вэ! Чамайг ийм үедээ туслуулах арга хэмжээ авахуулах гэж бид сонгосон юм ш дээ!! Чи юу гэж амлаж байснаа мартсан уу?? Харин тэгсэн чинь Мэдэгдэл хийгээд зогсож байж гэнэ!!!

Зочин [103.80.210.183] 2020-10-02 01:25:38

зун наад асуудлаа яриад оторлуулаад тариа ногооны иш үндэс хуваалцаад өвөлдөө бэлдүүлчихгүй дээ. одоо оройтоогүй байна.

Зочин [202.126.89.132] 2020-10-01 21:26:11

bidaan

Зочин [172.58.140.145] 2020-10-01 18:31:33

Gan zudtai baih geed yamaagaa osgood baigaa bizdee nooluuraar olson mongooroo malaa tejee malchidaa

Т.Бид хоёр [103.57.94.141] 2020-10-01 12:12:34

Хөөрхөн "бидоныг" харахаар өхөөрдмөөр санагдаад байна.

Hen medlee [66.181.161.71] 2020-10-01 08:54:08

Hen ochih we de hend heleed bnaa

Зочин [192.82.71.242] 2020-10-01 08:39:54

ta nar tut


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.