Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 100 гаруй ажлын байр бий болгох махны үйлдвэр барьчихаад байхад дөрвөн жил гацаасан байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Л.Мягмарсүрэн:

“…Манай Архангай аймгийн удирдлагууд улсаас ирдэг тендерийг өөрсдөө аваад болохоо байсан. Өөрсдөө аваад зогсохгүй төсөвт өртгөөс нь зөрүүтэй үнээр бүтээн байгуулалтаа хийдэг. Тэрийгээ өөрсдөө хийсэн гэж аархдаг. Архангай аймгийн 2 дугаар сургуулийн есөн тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтыг дөрвөн тэрбум төгрөгөөр хийсэн. Үлдсэн таван тэрбум төгрөг хаачсаныг нь мэдэхгүй. Өнөөдөр энд УИХ-ын гишүүд ирсэн байна. Аймгийн Засаг дарга байна. Хэрвээ үнэн бол энийгээ Ерөнхийлөгчид тайлбарлаад, ард түмний үл ойлголцлыг залруулаад өгөөч гэж хүсэж байна. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр Та бүхэн иргэдээс сонгогдсон, иргэдийнхөө төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс.”

Архангай аймгийн иргэн Энэбиш:

“…Би аялал жуулчлалын ажил хийдэг учраас газрын зурагтай их ойр ажилладаг. Манай улсын газрын зургийг буруу үйлдвэрлэсэн тохиолдол маш их байна. Ялангуяа Европоос ирж байгаа бүх жуулчдын авч ирдэг Герман, Австри, Швейцар улсуудад үйлдвэрлэсэн Монгол Улсын газрын зургуудын хил алдаатай байдаг. Иргэн хүний хувиар би үүнд эмзэглэж, бас сонирхож явдаг. Европын газрын зураг үйлдвэрлэгч нар эх сурвалжаа хаанаас авдаг юм бол? Би энэ асуудлыг Ерөнхийлөгчдөө хэлэх нь зөв байх гэж бодож байна. Мөн иргэн хүний хувиар мэдээлэл авмаар байна.”

Архангай аймгийн иргэн Д.Өсөхжаргал:

“…Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Миний санал бол одоо хэрэгжихэд хоцорсон санал. Орон нутгийн сонгуулийг явуулах хуульд хугацаа нь дэндүү буруу байлаа. Яагаад гэвэл Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэх оюутан, залуучуудын боломжийг хаасан, ийм хугацаа сонгожээ. Одоо энийг өөрчлөхөөс хоцорсон учраас дараагийн сонгуульт жилүүдэд энэ хугацааг тодорхой, боломж хангасан байдлаар сонгох нь зүйтэй юм байна гэж харж байна. Улаанбаатар хотод хэдэн зуун оюутан, өөрийнхөө орон нутгаас хол газар суралцаж байгаа учраас, сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа шүү дээ. Санал өгөхөөр бол асар их зардалтай. Үүнийг монгол хүн бүхэн ойлгож байгаа. Тиймээс орон нутгийн сонгуулийг оюутан сурагчдын төвлөрч суралцах хугацаанаас зөрүүлэх, эсвэл 9 сарын эхний долоо хоногт хичээл сургалтын ажлыг зохицуулж байж зохион байгуулах шаардлагатай байна.”

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Мөнхбаяр:

“…Ажил хийдэг хүн байхгүй боллоо. Бүгд дээд боловсролтой боллоо. Нэг хүүхэд сургуульд сургахын тулд дөрвөн жил хамгийн багадаа нэг айл 40 сая төгрөг зарцуулаад төгсгөдөг. Гэтэл ажлын байр байхгүй. Тийм учраас дээд боловсролын хуулийг Та Ерөнхийлөгч байх хугацаандаа өөрчилж өгөөч. Нэн шаардлагатай анагаах, батлан хамгаалах, бусад нарийн мэргэжил эзэмших хэрэгтэй салбараас бусад салбарт мэргэших гэж байгаа оюутнуудад бүтээн байгуулалтад оролцож болох чадварыг мэргэжил сургалтын төвүүдээр олгодог болмоор байна. Ингэж байж хүний хөгжил ярина. Хүний хөгжил өнөөдрийн Оюу толгой, Тавантолгойгоос хойш 20-30 жилийн цаадах хүний хөгжлийг тодорхойлох ёстой. Өнөөдөр ажилчин анги гэдэг зүйл байхгүй болчихоод байна. МСҮТ-ийн боловсролыг нь эзэмшүүлээд явбал чанаргүй олон сургуулиуд нэгдэнэ.”

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Баатар:

“…Би Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Баатар гэдэг хүн байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ганцхан манай Архангай аймагт хүүхдийн 100 ортой цэцэрлэг бариад, өчигдөр манай дарга нар тууз хайчилж хүлээж авлаа. Энэ ажлыг бид 8-9 жил хөөцөлдсөн. Сүүлийн дөрвөн жилд Архангай аймагт хөрөнгө оруулалтаар баригдсан ийм өөр барилга байхгүй. Албан бус тооцоогоор 1.5 тэрбум төгрөгөөр баригдсан цэцэрлэг юм. Энд нэг асуудал байгааг хэлэхэд, 9 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос сурвалжлагч нар ирэхэд энэ цэцэрлэгийнхээ тухай ярьчихсан чинь “Сонгуулийн үеэр аймгийн дарга нарыг шүүмжилсэн” гээд цагдаад дуудагдчихсан байгаа. Энд бас дахиад хэлнэ. Энэ цэцэрлэгийн барилгыг орон нутгийн хөрөнгөд бүртгээгүй. Улсын комиссын акт иж бүрнээрээ гараагүй байгаа. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь гараагүй гэж бодож байтал өчигдөр нээлтээ хийчихээд цаагуураа нууцаар гаргачихсан байх вий гэж хардаж байна. Өчнөөн олон хууль, дүрмийг зөрчөөд явчих юм. Манай дарга нар “Би энэ цэцэрлэгийг Архангайд авчирч байна. Би сонгогдсон тойрогтоо энэ ажлыг хийлээ” гэх маягаар яриад явчих юм. 2015 оны 3 сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн асуудал. 2016 оны 8 сарын 1-нд албан тушаалд очсон манай дарга нар ингэж яриад, ерөөсөө гүйцэгдэхгүй байна.”

Архангай аймгийн иргэн Бадарч:

“…Эвдэж болохгүй зүйл бол эрүүл мэнд, боловсрол хоёр. Гэтэл энэ хоёр яагаад эдийн засагт орчихсон юм бэ? Шинжилгээнээс эхлээд, яагаад эмийн салбар, боловсрол бизнес болчихсон юм бэ? Улс төрөөс ангид байх ёстой хуулийн байгууллага яагаад ажиллахаа больчихсон юм бэ? Хууль ард түмэнд үйлчилж байна. Эрх мэдлээ урвуулан ашигласан, хулгай хийсэн эрх мэдэлтнүүдээ яагаад шийтгэж чаддаггүй юм бэ? Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулна гэсэн боловч намчирхсан нийгэм болчихжээ. Тиймээс бид одоо энэ намчирхсан нийгмийг халахын төлөө хөгшин залуугүй нэгдэж ажиллая.”

Архангай аймгийн иргэн Хатангэрэл:

“…Хоёр том асуудал байна. 00 ба хог. Дэлхий дээр байгаа хогны 30 хувь нь хуванцар хог хаягдал байна. Харин энэ хуванцар хог хаягдлаар жорлон хийх гээд байгаа юм. Био жорлон гэдгийг хуванцраар хийж болдог юм. Үүнийг хийх гээд судлаад үзэхэд эхний ээлжинд 20 ажилчин, 263,500,000 сая төгрөг буюу нэг Land Cruiser 200 маркын машины үнэтэй тэнцэхүйц төсөв шаардагдах юм байна. Бид 2-3 аймагт ийм жишиг үйлдвэрийг барих юм. Үүн дээр тус дэм болоосой гэсэн хүслийг тээж ирсэн шүү” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад тухайлсан хариулт өгч, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ төрийн албан тушаалтнууд иргэдээ нээлттэй сонссон, эрүүл, органик уулзалтуудыг илүү хийж, тэдний үгийг сонсож байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.

Төрийн тэргүүн үргэлжлүүлэн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ажилласан талаараа ярьж, орон нутгийн удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжлэв. Тэрбээр хэлэхдээ, “…Бид сая Цэцэрлэг хүртэл Эрдэнэмандал сумаар дайраад ирлээ. Тус суманд 2016 оноос өмнө 800 сая төгрөгөөр баригдсан 2 тэрбум төгрөгийн махны үйлдвэр байна. Суманд, тууврын зам дээр байгаа, сум дундын, өдөрт 20 бод, 200 бог нядлах, 100-гаад хүний ажлын байр болох ийм үйлдвэр барьчихаад байхад дөрвөн жил гацаагаад хаячихсан байна. Нөгөө хөдөө аж ахуйн орон чинь, сум бүрт ийм жижиг үйлдвэр бариад, аймаг бүрт томыг бариад, аймгаасаа Дархан руу шилжүүлнэ гээд бид төлөвлөлт хийгээд байхад энэ үйлдвэр дээр ийм асуудал гарч байгаа юм. Дөрөв хоног бол “сонсоогүй байна, мэдээгүй байна” гэж болно. Дөрвөн сар бол ойлгож болно. Гэтэл дөрвөн жил орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг хаагаад, гацаагаад хаячих юм. Аймгийн Засаг дарга нь энэ тухай мэдээгүй байна. “Хувийнх л юм байлгүй” гэж ярьж байна. Юу гэсэн үг юм бэ! “Монгол Шевро” ХК концесс аваад өөрийнхөө хөрөнгөөр бариад, энийг төсөвт нь суулгаад яваа энэ ажил маш олон малчдын амьжиргаатай холбоотой. Одоо малын гэдэс дотор, арьс, нэхийг хаядаг болсон. Орон нутагт бий болж байгаа нийт хог хаягдлын 40 хувь нь малын гаралтай түүхий эд болсон байна. Хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого хаягдсан байна. Сонгууль болгоноор улс төржөөд байвал энэ улс яаж хөгжих вэ? Малчдын зовлонг хамгийн сайн ойлгодог байх ёстой Засаг дарга нь дөрвөн жил очиж үзээгүй байж болохгүй. Энэ үйлдвэр баригдсанаар Эрдэнэмандал загвар сум болох ёстой. Танай газар нутагт болоод байна шүү дээ. Саран дээр баригдсан биш, өөр аймагт баригдсан биш, танай аймагт баригдаж байна. Эрдэнэмандал сум эндээс 160-хан км шүү дээ” гэлээ.


Сэтгэгдэл

Доржпалам [50.101.118.166] 2020-10-16 23:20:47

Архангайчууд маш зөв ойлгомжтой зүйлийг асууж тодруулж байна хөдөөний хүмүүс гэхэд бусад аймгуудын хүмүүсээс илүү мэдээлэлтэй их хуралын гишүүдээс ч илүү дээр шударга эх орон хүмүүс байна Архангайчуудаар бахархаж ,бусад аймгуудад үлгэн жишээ авахад зүгээр санагдлаа

Зочин [203.91.115.44] 2020-10-16 00:52:57

МАН АН хоёр намаас биш өөр намаас eрөнхийлөгч сонгогдож байж зөв замдаа орно

Зочин [103.212.117.225] 2020-10-15 13:39:00

Төрийн дайснууд тэнд байдаг юм байна

Зочин [66.181.178.73] 2020-10-15 13:30:34

Женко хулгайч Монгол улс нүүрсээр сэргэх боломтой хамгийн чухал GOLD үед нь Төмөр зам барихгүй гацаасанд нь үнэн дургүй хүрдэгийн. Одоо тэгээд худлаа олон юм хуцаад аймаг хошуу тойрч төмөр тараагаад ирэх жил горьдоод яваа юм даа ! Ноьш чинь ! Одоо тэгээд нүүрс ер нь хаа ч хэрэггүй л болж бх шиг бна доо.! Тэгэхээр Төмөр замын ч хэрэг болохгүй биз. Ашиггүй хоосон газарт ТЗ бариад яахав дээ. Улсаа хорлочоод бас дахин сонгогдох санаатай !!!!!

Зочин [103.57.95.26] 2020-10-15 10:50:19

Ene neg zasag darga ni unen teneg gar bna lee deer ued ene talaar yarisan chin shal uur yum yariad

Зочин [103.26.195.148] 2020-10-15 10:32:53

МАН нь АРА-г мандуулж бгаа юм бнөө. Одоо дахиад сонгоод бай сонгоод бай.

Зочин [103.9.90.100] 2020-10-15 08:52:09

ХӨВСГӨЛ БАЯН ӨЛГИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ . ХЭДЭН ЗУУН САЯ АМ ДОЛЛАР ЖУУЛЧЛАЛААР ОРОХ, ИРГЭД АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖ БАЙНА Ш ДЭЭ. ЯАГААД ИРГЭД САЙН САЙХАН АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ

Зочин [103.9.90.100] 2020-10-15 08:49:47

ХӨВСГӨЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ ТААТАЙ БОЛОМЖ БАЙНА. ТӨР ЗАСАГ ЭНИЙГЭЭ АШИГЛААЧ ЭЭ . ЭНЭ МАХНЫ ҮЛЙДВЭР ШИГ БОЛГОХ ГЭЭГҮЙ БОЛ . ХЭДИЙ БОЛТОЛ ГАЗАР УХАЖ ШОРООН ОВОО БОСГОХ ВЭ. ГАЗРЫН БАЯЛАГ Ч НЭГ ӨДӨР ДУУСНА. БАЯН ӨЛГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 4 Д ЭХ БОЛГОЧИХВОЛ ЭХ ОРОНД МААНЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨНЖИНӨ. ГАДААД ДОТООДЫН АЯЛАГЧИД ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ИРГЭД АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛЖ АМЬДРАЛ АХУЙН НЬ ДЭЭШИЛНЭ. ИЙМЭЭРХҮҮ АЙМАГ ОРОН НУТАГТ ШИЙДЭХ АСУУДАЛ БАЙХАД ТӨР ЗАСАГ ИРГЭДИЙГ ЯДУУ ХЭВЭЭР БАЙЛГААД БАЙНА. АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРЛЫГ БУРУУЛЪЯ ГЭЖ ХООСН ОРИЛЖ ХАШГИРЧ ХУДАЛ АМЛАЖ ПОПРОХ ЮМ. ЭНЭ МАХНЫ ҮЙЛДВЭР БОЛ ХООСОН УЛСТӨРЖИЖ ПОПОРСНЫ ГАЙ Ш ДЭЭ. ТҮҮНЭЭС ЭНЭ 3 САЯ ИРГЭНИЙ ОДОО ХЭД НЬ АЖИЛТАЙ . ОДОО ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ХҮН ХЭД БАЙГАА БИЛЭЭ. АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА. ХАРИН ЭНЭ ХООСОН НАМЧИРХАЖ УЛС ТӨРЖИЖ ЯС БУЛААЦАЛДАЖ БАЙГАА НОХОЙ МЭТ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ БУЛААЦАЛДАЖ БАЙГАА ХОГИЙН АМЬТАД МОНГОЛЫГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ.

Зочин [202.126.90.30] 2020-10-15 08:09:18

Архангайчууд гара гарцтай, зөв шийдэл болохоор асуудал тавьсан бна. Зөв зүйтэй.

Зочин [103.9.90.100] 2020-10-15 08:50:47

100 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОХ ЦЦААШЛААД АЙМАГ ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ НЭМЭРТЭЙ ҮЛЙДВЭРИЙГ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ХААЖ БООЖ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ

Зочин [103.9.90.100] 2020-10-15 08:50:01

ЗӨВ БАЙНА

erka [66.181.181.107] 2020-10-15 08:04:27

eronhiilogchoo iim archaagui um yrihgui tor zasgiinhaa esreg ajillaj baigaa iim archaagui darga nertei hulgaichuudiig shuud shorond ybuulaachee mongol tord ajilaj baigaa huniihee tolgoig ileed suuh um deer ued delguuriin hudaldagchaas abhuulaad nygtlan nyrabuud hedhen togrog dutaahad shuud shorond ybdag bailaa odoo yaj bna hulgailah tusam ulam tomrood baih um yasan archaagui humuus tor udirdaj bnaa odoo ene songuulid debshij baigaa humuusee har ymar olon bi chadnuud debshij bnaa ed nar toriin zoolon suudald suuj hulgai hiih gej sanaarhaj baigaa shuu toriig mongonii gazar geed bodson nobshnuud ichhee baijee ajilaa medehgui hiij chadahgui baigaa malnuudiig shuud shorondno orshoolgui ybuulaachee tegj baij chadaltaina dargaa hiigeed chadalgui negne bairndaa uldne shuu de yasan archaagui malnuud be yah be geed ard tumneesee asuugaad baih um

Кса [202.126.89.85] 2020-10-15 06:44:57

Хүмүүсийн хандлага, сэтгэлгээ хөгжиж өөрчлөгдөж байгаа юм байна. Санал санаачлага ирээдүй тийш болжээ. Болж байна. Эби болон өмнөхүүдийн үед өөр тулга тойрсон маягийн юм ярьцгаадаг байжээ.

зочин [192.82.70.8] 2020-10-15 06:26:35

Монголыг МАН жаргааж байна шдээ.

Төмөрөө [59.153.114.171] 2020-10-16 01:35:15

Монголын МАН жаргааж байна биш МАН-д улс орноо бододгүй хулиа хичээсэн, Монголыг аажимаар устгах бодлотой улс орон, хүмүүсийн гар хөл бологчид шургалсан учир Монгол улсыг хөгжүүлэх, иргэдийг сайн сайхан амьдруулхыг хүсэхгүй байгаа юм. Тийм хүмүүсийг бүгдээр илчилж л байх ёстой. Намдаа биш хүндээ байгааг ойлго. АН-д ч дүр эсгэсэн новшнууд зөндөө байгаа. Одоо ямар ч нам байсан улс, иргэнийхээ эсрэг хийж байгаа албан тушаалтнуудаа даруй татаж авч байгаачээ.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.