"Хангарди" ордныг 43 тэрбумаар хувьчлахаар зарлалаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн засаг захиргааны "Хангарди" ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлалаа.

Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэн тул ийн "Хангарьд" ордныг хувьчлах шийдвэр гаргасан бололтой.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй шилэн фасадтай төмөр вакуум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1,5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах аж.


Сэтгэгдэл

зочин [103.242.47.138] 2020-10-21 09:48:46

МАН-ыг сонгосон юм чинь тэгэлгүй дээ Одоо ерөнхийлэгчийн сонгуулийг урагшлуулж энхрий хайрт нам ын хаа тараах юмаар өвлийнхээ идэшээ ....

Монгол улсын иргэн [202.9.46.174] 2020-10-22 02:10:52

Энэ ордонг тэгээд хэний хөрөнгөөр барьсан юм бэ. Яагаад заавал хувьчилж авах гэж зүтгээд байгаа юм болоо. Зарсан мөнгө нь улсын төсөвт охох пм болов уу. Урьдаа хувьчилсан газрууд чинь олигтой ажиллаж байгаа юм байна уу. Циркийг л хар даа. Бүхэл бүтэн тусгаар улс ганц цирк ч байхгүй. Байгаа бүхнийг хувааж авах донтой МАН юмуу даа.

Хятадын засгийн газар 1 нөхөрт мөнгийн нь өгөөд авахуулчихна. [202.126.89.180] 2020-10-21 06:29:11

Дараа нь та нар яахийн балай юм болжээ гээд суух уу?

zochin [202.179.21.249] 2020-10-21 03:40:31

Улаанбаатарын төвийн барилгуудыг битгий худалдан ав , ихэнх нь луйварчдын хөрөнгө , ийм түгжрэлтэй , утаатай ,ямарч машин зогсох газаргүй барилгыг мөнгөө хий дэмий үхмэл хөрөнгөд зарцуулсаны оронд Шинэ Улаанбаатар байгуулах чиглэлд зар гэж хэлмээр байна .

Зочин [122.201.31.98] 2020-10-20 14:49:43

Машины зогсоолгүй ийм балай юмыг хэн авдаг юм.

хямд бн [66.181.188.44] 2020-10-20 13:57:56

хямд бн өөрсдөө авах гээд л

Зочин [69.250.15.186] 2020-10-20 12:31:42

ЗООРИЙН ДАВХАРТАА 10 МАШИНЫ ГАРААШТАЙ ГЭНЭЭ, ХАХАХАА

Зочин [195.46.106.44] 2020-10-20 07:45:13

Миеэ Энхболдын Хятадын компанаар хахуульд бариулаад улсад шахсан барилга гэж сонссон юм. Энхболд гэдэг хүний учрыг хууль хяналтын байгууллагууд эртхэн олохгүй бол наад хүн чинь төрийг дахиад самарна шүү. 60 тэр бумыг бодож олсон, хэрэгжүүлж байсан жинхэнэ эзэн нь шүү дээ. Одоо бас төрийн ордонд сууна гээд өрөө бэлдүүлээд Лосол, Тамир мэтийн гар хөлүүд нь тэрийг нь хэрэгжүүлээд явж байгаа дуулдсан шүү Хүрэлсүхээ. С.Баярыг яаж наадах чинь худалдаж авлаа_Бүү март

Зочин [202.9.46.143] 2020-10-20 05:29:27

Хангарьд худалдааны төв Хангарьд зах ч юмуу болох байх.төр иргэндээ ойртох нь

Шудрага [59.153.84.139] 2020-10-20 04:14:30

Бас нэг ээлжит луйвар . Яармагт хэдэн тэрбусаар барилга барьсан бэ. 92 тэр бус гэж сонссон үнэн эсэхийг бүү мэдв Тэгээд 43 тэрбумаар зарна гэж байж боломгүй. 200 тэрбумаас доош үнээр дуудаж болохгүй. Энэ бол бөөн хуйвалдаан болж байгаагийн илэрхийлэл шүү

зочин [66.181.190.163] 2020-10-20 03:58:33

наад байрыг чини үнэгүй авмаар бна.төрийн хулгайч нар төрөөс өчинөөн тэрбумын үйлдвэр,аж ахуйн нэгж,төрийн өмчит байшин барилгуудыг үнэгүйдүүлж хулгайлж авсан шүү дээ.би энэ байрыг энэ улсад 40жил хөдөлмөрлөсныхөө үр дүнд ни авах ёстой гэж үзэж бна.төрийн муу,сайн хогийн хулгайч нараас үүнийг авч байж сална даа

Баян [192.82.73.6] 2020-10-20 14:57:55

Чи хоншоороо тат.Нэгд чи мөнгөгүй.Хоёрт:Чи манай МАН-ынх биш.Манай нам 4 жилийн дараах сонгуулиас өрсөж улс орныхоо өмч хөрөнгө газар нутгийг намынхаа өмч болгохоор эрс шийдэж,шаргуу ажиллаж эхлээд байгааг мэлэхгүй байна уу? .Гуравт.Улсын мэдэлд 2000 гаран га газар байгааг хувьд шилжүүлэхээр саяхан бас зарласан.Энэ газрыг бас манай намын харяаны идэвхитэн гишүүд маань,бусад улс төрийн зүтгэлтнүүдийг сайн гүтгэн доромжилж чадсан зэрэгт хүчин чармайлт гаргасанд нь өгөх юм.Манай МАН бол идэж уух,авах өгөхөө хэнээрч заалгахгүйгээр юу хүссэн есөн хүслээ биелүүлж ирсэн,биелүүлж байгаа,цаашдаач биелүүлсээр байх болно.Манай нам Монголын ард түмнийг эх орон ард түмнийхээ төлөө сэтгэлээ зовоохгүй амар амгалан байлгахын тулд нэг зууныг дуустал биднийг дэмжин даган баясаж байх тарни уншсан юм.Энэ тарни бол Монголчуудын муу муухай гэх зүйлийг сайн сайхнаар,худал хуурмагийг үнэнч шударга болгон сэтгэдэг бас авилгал хээл хахуулийг авч өгдөг монгол сайхан чанар гэж боддог.Бас,ажил хөдөлмөр хийх нь боолын нийгмийн ёс .Тийм учраас хөдөлмөр хийж хүнд зарцлаглах ёсгүй.Зөвхөн МАН-ын бэлэг,хандиваар амьдрах хэрэгтэй.МАН гэж байхаас биш монгол орон гэдэг чинь угтаа Хятадын газар нутаг болж хувирна. Түүнээс өмнө манай нам амжиж баялгийг нь юуч үлдээлгүй ухан авч та нарыг тэжээн тэтгэнэ гэх утгатай юм байна,Энэ тарни гээчийг уншихдаа биеэ ариусга,өвчнөө намдаа гэж нэг ширхэг цагаан тан гээчийг өгсөн.Тэр нь бүх бодлыг нь сарниулан тайвшруулж , ой ухааныг нь элий балай юм шиг болгодог байна.Сэрэгтүн ухаарагтун монголчуудаа

Зочин [43.242.243.21] 2020-10-20 07:50:46

Ха ха. Сэрээч сэрээч пяздаа чинь

ЗОЧИН [59.153.115.41] 2020-10-20 03:41:31

ХУУЧИН АЛТАЙ ЗОЧИД БУУДАЛ БАЙСАН 3 ДАВХАР БАРИЛГАТАЙ ХАМТАД НЬ НААД ҮНЭЭР ЧИНЬ АВЬЯЛ ДАА.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.