Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй, холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг байгууллагуудын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, шууд хүлээн авах боломжтой болж орон нутаг хооронд хийгдэж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих боломж бүрдсэн юм.
Аймгийн хэмжээнд улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх хоёр хяналтын цэгт төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Н.Алтанхуяг: Нью-Йоркийн шүүх дээр Монгол Улсын нэхэмжлэлийг татсан хэрэгт Ч.Хүрэлбаатар холбоотой! Та нар ингэж хандвал алалцана шүү та нартай!
Т.Аюурсайхан: Н.Багабанди гуайг "Оюу толгой"-н ТУЗ-өөс нэн даруй гаргах хэрэгтэй
С.Ганбаатар: Оюутолгойг барьцаанаас суллах боломж олдлоо
Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
Шуурхай: Сүхбаатарын талбай дээр үймээн үүслээ
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан: Монгол Улсын нэрийн өмнөөс Нью-Йоркийн шүүхэд өнөөдөртөө багтааж нэхэмжлэл гаргана
С.Ганбаатар: Би Сүхбаатарын талбайд тог хэрэглээд шалиагүй ээ, Сүх жанжны тогийг бүү таслаачээ!! Сүх царайлсан МАН-ын мафийнхаан!!!
Т.Аюурсайхан: Сангийн яам ОУ-ын хөтөлбөрт орохоос татгалзсан хариу өгсөн тул Монгол Улс хар жагсаалтад орж, оффшороос мөнгө татах боломжгүй, мэдээлэл солилцох боломжгүй болсон байна!
Түмэн асуудалтай тулах Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Н.Алтанхуяг: Хулгайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Ганбаатар маань аргаа бараад л өлсөж байна шүү дээ