Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ

Aдмин / Нийслэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тодорхой заалтуудыг тусгасан байна. Мөн хуралдаанаар нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцсэнгүй. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэсний дараа Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх юм.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.120] 2020-12-02 01:16:18

Хот дундуур дайрч байгаа төмөр замаа хос болгож байж унаа хүлээлтийг багасгана

Зочин [66.181.161.47] 2020-11-28 19:49:22

Нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг иргэдэд ил тод нээлттэй хуралдуулж бай . Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуралдааны явцыг эхнээс нь дуустал ил тод явуулж бай. Нийслэлийн иргэдээс бүх зүйл далдуу нууц хуйвалдааны шинжтэй явдагаа болиоч!!!! 2021 оны хотын төсөвийг яаж баталсанаа иргэдэд ил тод танилцуулахыг шаардаж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.