Нийслэл болон орон нутаг руу зорчих 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Онцгой комиссоос 0-12 насны хүүхдүүдийг эцэг, эхийн шинжилгээний хариунд үндэслэн орон нутагт зорчуулах болсон тул хүүхдийг заавал шинжилгээний төвд авч очих шаардлагагүй болсныг мэдэгдлээ.

2020.12.01 нээс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу зорчих 78 мянга, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байгаа гэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд зорчих эрхтэй болж байгаа юм.

Тэгвэл зорчих хөдөлгөөнд оролцох 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Хүүхдүүдийг эцэг эх болон хамт зорчих асран хамгаалагчийн шинжилгээнд нь үндэслэн зорчуулах юм байна. Энэ тухай Улсын Онцгой комиссоос иргэдийн гар утсанд мессежээр мэдээлж эхлээд байна.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус Драгон, Тэнгэр плаза, Лавай автобуудал гэсэн гурван газраас цагийн хуваарийн дагуу хөдөлж байгаа. Харин хувийн автомашинтай иргэд цаг харгалзахгүй орон нутгийн замаар зорчих хөдөлгөөнд оролцож болох юм. Тухайн иргэд товчоогоор гарах болон нэвтрэхдээ сөрөг гарсан шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.239] 2020-12-02 11:33:03

0-12 НАСНЫ ХҮҮХДҮҮД ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ ХӨДӨӨ ЯВЖ БОЛНО ГЭЖ БАЙГААГИЙН ЦААНА ЭДГЭЭР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТЭР КОВИД НЬ ТУСДАГГҮЙ ГЭСЭН БАТЛАГАА БАЙГАА ГЭСЭН ҮГ ҮҮ УОК ОО? ТИЙМ БОЛ ЦЭЦЭРЛЭГ, БАГА АНГИУДЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭ ЧЭЭ!!!

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 08:57:41

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [202.9.40.52] 2020-12-02 01:46:42

Халдвар авсан хүүхдээс халдвар тархахгүй гэсэн үг үү?????

why [182.213.52.195] 2020-12-02 00:29:12

ygd covidiig huuhed ch bas tysaj bga shuude ingh bsn bol yh gj baahn humuus horisiin, shinjilgee awah bgj heregsel ni hureltsku bga yumuu? oilgohguima ene shiidweruud bur ng f.u.c.kyuma


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.