Нийслэл, дүүргийн албан хаагчид үйлчилгээний байгууллагуудтай хамтран халдвараас сэргийлэн ажиллаж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа болон хүн их цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд гээд нийт 95 байршилд нийслэл, дүүргийн 520 албан хаагч зөвлөн туслах байдлаар аж ахуй нэгжүүдээ дэмжин ажиллаж эхэллээ.

Тухайлбал, хүнсний дэлгүүр, зах бөөний төв, ресторан, үсчин, дугуй засвар, гар утасны засвар худалдаа, ТҮЦ, эмийн сан...гэх мэт хүн олноор үйлчлүүлдэг, үйл ажиллагаа нь нээгдсэнтэй холбоотойгоор иргэд ихээр зорьж буй газруудад нийслэл, дүүргийн албан хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиулах, маскаа зүүх, бээлий өмсөх, зай барьж зогсох, коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч мөрдүүлж ажиллахад нь дэмжин, дэглэм сахиулан ажиллаж байна.

Нийслэлд коронавируст халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа энэ нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид бүгд сахиж, өөрсдөөс шалтгаалах хариуцлагатай алхмуудыг биелүүлэх нь халдварын тархалтыг хумих, зогсооход нэн чухал байгаа юм.

Хамтдаа хариуцлагатай байцгаая, Нийслэлчүүдээ.


Сэтгэгдэл

seuemmlouk [109.70.100.71] 2023-11-27 05:27:25

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

slseuokrbq [109.70.100.71] 2023-11-27 05:27:23

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:55

Зочин [66.181.161.29] 2021-01-25 03:22:39

Өчигдөр хар хорин зах дээр явж байхад хөгшин хүмүүс QR -оо мэдэхгүй юу байдаг юм.хаанаас авах юм бэ хэдэн төг юм гэх мэт юу гаач мэдэхгүй явж байлаа.Энэ тухай сайтар дахин дахин мэдээлэх,сануулах байдлаар сурталчлаачээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.