Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ

Aдмин / Нийгэм

Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм.

Тус цахим мэдээллийн систем нь өмнөх бүртгэлийн цахим системтэй харьцуулахад илүү боловсронгуй, эх үүсвэрийн хаягдлыг тооцоолох автомат үйлдлийн систем орсноороо онцлог юм.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх албан хаагчид болох нийслэлийн есөн дүүргийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, хороодын албан хаагчдад тус цахим бүртгэлийн системийн танилцуулга сургалтыг анх удаа www.meet.google.com цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийслэлийн есөн дүүрэг, хороодын нийт 100 албан хаагч хамрагдлаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:55

Зочин [122.201.31.55] 2021-01-26 17:53:56

minii medej baigaagaar agaar bohirduuldag 2 gazar bn.ene bol tets4,suudliin defo 2 ym. tuuhii nuurs heregledeg shunujin tuldeg.olon bagon galladag,ih muuhai unertei,mun uuriin zuuhnuud bn.tegeed l ailuud...utraa .ih hortoi yaj utaagui bolgonoo


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.