Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

Aдмин / Хууль

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт ял оноосон.

  • Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
  • Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл

Зочин [117.111.25.179] 2021-02-25 05:52:27

Суллах битгий хэл бүр ЦАГААТГАХ хэрэгтэй энэ 2 хүнийг. Тэр янхан үхснийх нь хүчиндүүлсэн байдаг юм. Бодит байдлыг бодоод үзээчээ энэ төр засаг хууль шүүх ард иргэдээ. Хүчин хийсэн гээд юугаар яаж нотлоод байгаа юм бэ.

Зочин [111.199.61.249] 2021-02-25 04:05:17

gudamjind honoj yavaa hund tusladan achiig yuugaar ch solishguiee! nohoi shig yavsan ochnoon irgediig zasag ni haraad deever dor oruulaad hooloh ni yaasiin bee,

Зочин [202.126.89.233] 2021-02-25 04:05:14

Sullaachee gemguibhumuusiig!

Зочин [202.9.46.16] 2021-02-25 03:58:48

Бүх насаар нь шоронд хорь. Төрийн бус байгууллагын татан буулга.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.