Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ: Ж.Байдентай итгэлцлийн харилцаа тогтоож чадсан гэж мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /TASS/. АНУ-д айлчилснаар Ерөнхийлөгч Жо Байдентай итгэлцлийн харилцаа тогтооход дэмжлэг болсон гэж үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ илэрхийлэв.

“АНУ-д хийсэн айлчлалын үр дүнг хамтарсан мэдэгдэлд тусгасан байгаа. Үүнээс гадна өөрийн зүгээс Ерөнхийлөгч Ж.Байдентай итгэлцлийн харилцааг бий болгож чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй" хэмээн Японы Засгийн газрын тэргүүн даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Ж.Байдентай ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос нь хойш биечлэн уулзалт хийсэн анхны гадаадын удирдагч нь Сүга Ёшихидэ болсон юм.

Вашингтонд баасан гарагт болсон хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээний дараа талууд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг дэмжиж, Хонконг болон Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний ​​эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлэхийн сацуу Зүүн Хятадын тэнгисийн статус кво-г өөрчлөхөд чиглэсэн нэг талын аливаа үйл ажиллагааг" эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:22

Зочин [192.82.80.61] 2021-04-19 13:45:06

delhiin 3-r daind beldej baigaa bailgui_____zunuglusun luivarchin jo biden__atom-iin tsahilgaan stantsiin us-aa dalai ruu asgaj baigaa japan 2_____!!!!!!! japan ni usa-iin koloni ...........ha_ha_ha..............


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.