АРХАНГАЙ АЙМАГ: Шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн 24 хүн эмнэлгээс гарлаа

Aдмин / Орон нутаг

Сүүлийн 24 цагт 304 сорьцонд PCR шинжилгээ хийж, Эрдэнэбулган сумаас 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай АОК ээлжит мэдээллээ өглөө.

Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 255 боллоо. Үүнд:

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 151 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол

Эрдэнэмандал – 55 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Мөн сүүлийн 24 цагт Эрдэнэбулган сум-5, Эрдэнэмандал-12, Хайрхан-7, нийт 24 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт бүрэн эдгэрсэн 176 хүн гэрийн хяналтад шилжээд байна. Харин Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 46, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс: ХӨНГӨН- 75, ХҮНДЭВТЭР-3, ХҮНД-1 гэсэн эмнэл зүйн үзүүлэлттэй байна. Шинээр илэрсэн 1 тохиолдлын хувьд Багшийн сургуулийн нийтийн байрны голомтын ойрын хавьтлаас илэрсэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 21-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3917 хүнийг дархлаажуулаад байна.

Сүүлийн 24 цагт 6 объектын 2500 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн гэх тоон үзүүлэлт байна.

Мөн АОК-ын дарга, аймгийн Засаг дарга Д.Золжаргал цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай дурьдав. Тэрбээр,

“-Голомтыг тодорхой хэмжээнд хумиад цэгцэрч байна. Ер нь манайд халдвар бүртгэгдсэн сумд, аймгийн төв бүгд зөөвөрлөгдсөн. Түүнээс улбаалсан голомтууд үүссэн. Өдөрт дунджаар 250-550 сорьцонд шинжилгээ хийж байна. Олон цөөнөөс хамаараад тохиолдлын тоо янз бүр гарч байгаа. PCR лабораторит эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн ажиллаж, илрүүлэлтийг маш сайн хийж байна.

Сумдад шуурхай бүлгүүд ажиллаж байна. Эрдэнэмандал, Хайрханы голомт дэлгэрээд байгаа учраас аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан ажлын хэсэг очиж ажиллаад нэлээд цэгцэллээ. СОК, эндээс очсон мэргэжлийн бүлэг, ЭМГ, МХГ-ын мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргасан юм бий. Тухайлбал, улаан бүс, ногоон бүсийн хяналтаа тавьж чадаагүй. Тусгаарласан иргэдэд эргэлт оруулсан. Тусгаарлалтын хоног дуусаагүй байхад гараад явсан. Тусгаарлалтад байх хүнийг аймгийн төв рүү явуулсан байх жишээтэй. Албан хаагчид, хувь хүний хариуцлагагүй үйлдлүүдээс болж, энэ хоёр суманд дэгдэлт нэлээд газар авсан гэж дүгнэж байгаа. Энэ 7 хоногт ажлын хэсэг ирээд дүнгээ танилцуулна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.