Улсын дээд шүүхэд Ерөнхийлөгчид шүүгч нарыг цуглуулах боломжгүй гэж мэдэгджээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:47:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:47:55

zochin [223.104.39.42] 2021-04-23 14:18:55

deed shuuh zow hariu ogson bna owchin garaad baihad yn erenhiilgch be owchnoo hurdan dar

Зочин [192.82.67.65] 2021-04-23 12:27:16

АРД ТҮМНИЙ Ардын хувьсгалын 100 жилээ шинэ ерөнхийлөгчтэйгээ нижгэр сайхан хийнээ хэдүүлээ. Тэр үед Корона, хутган үймүүлэгчид ч цаашаа болчихсон бна хө.

Зочин [202.9.46.9] 2021-04-23 05:44:48

Фашист нам тар

66.181.182.143-ийн ҮРГЭЛЖЛЭЛ [66.181.182.143] 2021-04-23 04:48:32

АИХ НЬ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ,439 ДЕПУТАТТАЙ БН ,УБХ-ЫГ ӨӨРӨӨСӨӨ 76 ГИШҮҮНТЭЙ БАЙГУУЛНА,УБХ НЬ ТӨСӨВ,ЗГ-ААР ОРОЛДОХ,ДЭЭРХИ ТОМИЛГООНУУДАД ОРОЛЦОХ ЭРХГҮЙ БН,АИХ УБХ-ЫН БАТАЛСАН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ,НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА,АИХ НЬ УБХ-ЫН ГИШҮҮДИЙН 1/4-Г 2 ЖИЛ ТУТАМ РОТАЦИ ХИЙНЭ,АИХ-Н ДЕПУТАТУУД ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАНА,1 ДЕПУТАТ ЦАЛИН,ТУСЛАХ,БИЧИГ ХЭРЭГ,УНААНД САРД 10САЯ ₮,439 ДЕПУТАТ ЖИЛД 53 ТЭРБУМ ₮ ТӨСВӨӨС САНХҮҮЖИНЭ,АИХ ЦӨӨН ХҮНТЭЙ АЖЛЫН АЛБАТАЙ,ТЭР НЬ ТӨРИЙН ОРДОНД АЖИЛЛАНА,АИХ ЖИЛД 2 УДАА 15-20 ХОНОГ ЧУУЛНА,ИЙМ МАЯГААР МУ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-ЫН 100 ЖИЛИЙН ДАРЛАЛ МӨЛЖЛӨГ,ЭНЭ ТӨР ЗАСАГТ БУЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН САВРААС ЭГНЭГТ АНГИЖИРЧ,ЗАСАГЛАЛЫН БУРУУ БҮТЦИЙГ ЗАЛРУУЛАН,ЭХ ОРОН,БАЯЛГИЙНХАА ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БОЛЖ,ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭЗ-ТАЙ,,ЭХ ОРОН,АРД ТҮМЭН МААНЬ АЙХ АЮУЛГҮЙ,АМГАЛАН ТАЙВАН БАЙЖ,ЭХ ОРНОО ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРУУЛЖ,ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ЖАМ ЁСНЫ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ ГЭЖ МУНХАГ БИ БОДОЖ СУУНА.МЭРГЭН АРД ТҮМЭН МИНЬ МЭДТҮГЭЙ.

ЗОЧИН [66.181.182.143] 2021-04-23 04:18:01

УДШ МАН-Г ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ ГЭ ШИЙДВЭЛ МАН НЬ УИХ,ҮХЦ,УДШ-ЭЭР ЕР-Д НЭР ДЭВШИХЭД ҮХ,ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬД БАЙХГҮЙ БОЛЗЛЫГ БУЙ БОЛГОЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАГУУЛЖ,ТӨРИЙН ЭРХИЙГ ҮХ-Н БУС АРГААР БУЛААН АВАХ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЙ БОЛЛОО ГЭЖ ҮЗЭН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХРУУ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТҮЛХЛЭЭ,ЕР-Ч ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД,ЦЭРЭГ ХӨДӨЛГӨЖ,ТӨРИЙН ОРДОН,УИХ,ЗГ,ЯАМД,ҮХЦ,УДШ,TV,РАДИОГ ХАМГААЛАЛТ,ХЯНАЛТАНДАА АВЧ,ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ ӨӨРТӨӨ АВЧ БУЙГ,ЭНДЭЭС ЭХЛЭН УЛС ЭХ ОРНЫГ ЗАРЛИГААР УДИРДАХ БОЛОХЫГ,МАН,УИХ,ЗГ,ҮХЦ,-ИЙГ ТАРААХ ЗАРЛИГ ГАРГАН ТАРААЖ БУЙГ,МАН-ЫН ТТ-ЫН ОРДОН,ӨМЧ ХӨРӨНГИЙГ ТӨРД АВЧ БУЙГ,ЕР-Н СОНГУУЛИЙГ 2021 ОНЫ СҮҮЛЧ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЖ БУЙГ ЗАРЛАНА,МӨН ОНЫ СҮҮЛЧЭЭР АИХ,УБХ ГЭХ 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БАЙХ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ДЭМЖИГДВЭЛ ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА АИХ,ЕР-Н СОНГУУЛИЙГ МӨН ОНЫ СҮҮЛЭЭР ХАМТ ЯВУУЛНА,АИХ ҮХ-ИЙГ ШИНЭЭР БИЧИЖ БАТЛАНА,УБХ,ЗГ,ҮХЦ,УДШ-Г БАЙГУУЛНА,ТӨСӨВ БАТЛАНА,ТОДОТГОЛ ХИЙНЭ,ЕР.ПРОКУРОР,ЦЕГ,АТГ,ТТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛНО,УБХ ЗӨВХӨН ХУУЛЬ БАТЛАНА,

зочин [103.57.94.53] 2021-04-23 04:05:21

Мэдээж хэрэг ингэж л таараа цаадуул чинь дураараа шүү дээ

зочин [150.129.141.61] 2021-04-23 03:47:45

Монголд шударга шүүх байхгүй шүү дээ Бүгдийг шинэчлэе

Зочин [192.82.91.44] 2021-04-23 03:02:28

Шуух бас оорийнхээрээ байж чадахаа байчихаа юу, шуух засаглал биеэ даасан байх естой шуу, МАН бас шуухийг удирддаг болциймуу, ковидоор шалтаглаж байна, еронхийлогч нотлох баримуудаа хулээлгэж огох гэж байхад шуугч нар хундэтгээд зугээр л хулээгээд авчихна биздээ, юу гэхийг нь сонсоно биздээ, шийдвэр гаргах эрх нь та нарт байгаа шуудээ, Юундаа ингээд байгайн, шуухэд л хумуус итгэдэг.

МОНГОЛ [202.126.88.185] 2021-04-23 02:53:47

ИХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС МАН ,ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ , ОДОО ДЭЭД ШҮҮХ , ЭНЭ БҮГДЫН АРД ЮУ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ МӨН Ч ИХ АЙЖ БАЙНА . ман -ыг сонгоод улсаараа дарамтанд байх юм байна л даа

Зочин [66.181.191.132] 2021-04-23 02:47:17

Гарц байгаа цуглах өдөр ирнэ

Зочин [66.181.191.132] 2021-04-23 02:46:03

Гарц байгаа

Зочин [192.82.69.245] 2021-04-23 02:44:18

Дээд Шүүх ҮХЦэцийн араас орох магадлал өндөр болчихлоо шүү . Монгол улсын төрийн байгууллагууд нэг намын өмнө ичгүүртэйгээр тонголзох нь өрөвдөлтэй

ман [203.91.115.46] 2021-04-23 02:40:09

Намийн байранд кроно гарсан яагаад хорихгүй бга юм

Зочин [66.181.178.96] 2021-04-23 02:35:47

Ёрөнхийлагч хад мөргөвөө. Шараа...одоо нэг л арга үлдсэн.. Гэхдээ цэргүүд үгэнд нь орохгүй май гэнэ ха ха гоё. Гоё.зөвлөхүүд нь дандаа ёоёотой гарууд....яруу найрагч бах сумочид гэх шиг....

Чи шүү [202.126.88.185] 2021-04-23 02:48:59

Найз яасан хорчин байна аа . Дотор газарынхуу , баруун аймгынхуу ха ха ха

зочин [59.153.86.96] 2021-04-23 02:44:13

Чи л нилээн сумтай троолл бн даа ЯДАЖ ОЛИГТОЙХОН ЮМ БИЧЭЭЧ ОРОМДОЖ БАЙХААР, цалингаа хасуулав даа

Монгол [192.82.85.190] 2021-04-23 02:28:29

Ха ха ха. МАН Ковидоор далимдуулахаа мэднээ


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.